Хийн хоолой Монголын талд шийдэгдэх үү?
2019/12/03
Share |

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хойд хөршид хийж буй албан ёсны айлчлал  өнөөдрөөс  эхэлж байна. Тэрээр ОХУ-ын Ерөнхий сайд Д.А.Медведевийн урилгаар ийнхүү очлоо. Ингэхдээ  том гэгчийн  хүсэл өвөртлөн зоригтой гэгчээр Кремлийн хаалгыг татав. Тэр нь Хятад руу татах байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулах тухай юм. Ер нь бол ОХУ манай Ерөнхий сайдад  нүүр өгч  урьж залж  байсан удаагүй. Очиход нь хүртэл хүлээж авалгүй буцааж байсан удаатай.  Өнгөрсөн жил очиход нь “Айлчлалын бэлтгэл хангагдаагүй” гээд буцаасан. Жил бүр зохион байгуулдаг Санкт-Петербургийн эдийн засгийн форумдаа оролцуулаагүй.
Одоо  “Саарал жагсаалт”-д орсон улсын Засгийн газрын тэргүүнтэй баримт бичиг байгуулах нь бараг л боломжгүй. Тэгэхээр асуудал шийднэ гэдэг эргэлзээтэй. Гэтэл сая  гэнэт айлчлал хийх болсон. Уг нь өндөр дээд хэмжээний айлчлалын  тов урьдчилж гардаг.  Бэлтгэл хангах  ажлыг  хоёр тал эрт төлөвлөдөг. 
 
Энэ дүрмээр бол Ерөнхий сайдын айлчлал хоёр талын  2019 оны төлөвлөгөөнд байгаагүй.  Харин манай талаас албан бусаар хүн явуулж, айлчлал хийх талаар яриа хөөрөө өрнүүлж байна гэх мэдээлэл өнгөрсөн намар чих дэлсч байсан юм. Тэгэхээр энэ удаагийн айлчлалыг  гэнэтийн шийдвэр  гэхээс өөр тайлбар алга.
Ийнхүү Ерөнхий сайдын  цэнхэр дээлийн хормой онгоцны хаалгаар далд орохтой зэрэгцэн манайхан “Энэ л бүтээж ирэх учиртай гол ажил нь”  хэмээн ярьж, бичиж эхлэв. Нийгэмд ч ийм хүлээлт үүсчээ. Гэхдээ хэзээ биелэхийг тоо чинээ хэлэх хүн алга. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгээс энэ талаар тодруулахад “Гурван улсын Засгийн газрын түвшинд  ажлын хэсэг гарсан. Энэ нь  өөрөө ажлын эхлэл, нааштай алхам гэж зарим эх сурвалж үзэж байгаа юм. ОХУ-ын Эрчим хүчний сайд А.В.Новакаас Орос, Монгол, Хятадын хамтарсан ажлын хэсэг байгуулъя гэсэн санал ирсэн. Ингээд Оросын тал Эрчим хүчний дэд сайдаараа ахлуулсан ажлын хэсэг байгуулсан байна лээ. Манай яам ч гэсэн Эрчим хүчний дэд сайдаар  ахлуулан  ажлын хэсэг байгуулсан. Ерөнхий сайдын айлчлалын үеэр энэ асуудал хөндөгдөнө. 
Гурван талын ажлын хэсгийн уулзалтаар ч хийн хоолойг Монголын газар нутгаар дамжуулах тухай ярина” хэмээв. Олон жил ярьсан, одоо ахиц гарах болов уу гэхэд эрхэм салбарын сайд “Ажил эхлээд явж байна гэдэг нь ахиц дэвшил гарна гэсэн үг.
 
Хамгийн гол нь гурван талын ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж эхэлсэн. Өмнө нь ийм алхам хийж байгаагүй. Одоо ажлын хэсгүүд дээр ямар маршрутаар явах вэ, хаагуур дайрч өнгөрөх вэ, ямар хотуудыг хамрах вэ гэдгээс эхлээд яриа, хэлэлцээ хийнэ” гэж хариулсан. Гэхдээ ярина гэдэг яг хийнэ гэсэн үг  ч бас биш юм. Тиймээс “Ярьж байна, хэлэлцэж байна” гэж ажил хэрэгч дүр эсгэж 2020 оны сонгуулийн шоу хийх вий гэж хардах эрх бий. Айлчлалын үеэр эрчим хүчний салбарын хүрээнд хоёр тал хамтран ажиллах хэлэлцээр байгуулна. Манай улсын зүгээс өдөр тутам авч байгаа импортын эрчим хүчний асуудал, цаашлаад энэ салбарт хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцээнд тусгах талаар ярина гэсэн албан ёсны мэдээлэл бас  дуулдаж байгаа юм. Ямартай ч дээрх  асуудлыг Ерөнхий сайд Оросын талтай  хэрхэн  ярьж, яаж шийдүүлж ирэх нь л хүлээлт дагуулж байна. Хоосон яриа биш шийдсэн ажил  хамгийн чухал. Ерөнхий сайд богцоо задлахад  гурав хоног үлдлээ дээ.
 
Ч.Зотол
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан