НАМЭХ-ноос хийжүүлсэн ундаанаас татгалзахыг уриалж хэлэлцүүлэг хийв
2020/01/10
Share |

Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо /НАМЭХ/-ны санаачлагаар “Хийжүүлсэн ундааны хэрэглээ-Эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулагдлаа.

Хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурал, Засгийн Газрын гишүүд, яам, газар, агентлагын удирдлагууд, их дээд сургуулийн эрдэмтэн судлаачид зэрэг 80 гаруй хүн оролцов.

Мөн Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төвийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Химийн ухааны доктор, дэд профессор С.Өнөрсайхан, Анагаах Ухааны Сургуулийн Өрхийн анагаах ухааны тэнхимийн багш, Анагаах Ухааны доктор М.Ундрам, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор М.Пүрэвжав, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн захирал, Анагаах Ухааны доктор Ж.Цолмон нар урилгаар оролцож Хийжүүлсэн ундааны химийн бүтэц найрлага, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө, хэрэглээ ба нөлөөлөх хүчин зүйл, олон улсын дэвшилтэт туршлагын талаар хийсэн судалгааны үр дүнг танилцуулсан юм.

 

Монгол Улсад нийт хүүхдүүдийн 66 хувь нь хийжүүлсэн болон чихэрлэг ундааг өдөр тутамдаа ууж хэрэглэж байна гэсэн судалгаа гарсан байна. Тиймээс эмэгтэйчүүдийн байгууллага эцэг эхчүүдэд хүүхдүүддээ хийжүүлсэн ундааг уулгахгүй байх энэ төрлийн хэрэглээг багасгах “Хийжүүлсэн ундаанаас татгалзъя” уриалгыг гаргаж, энэхүү уриан дор өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж буй юм. Мөн цаашдаа энэ чиглэлийн хэлэлцүүлгүүдийг шат дараатайгаар хийхээр төлөвлөж буй гэдгийг хэлэлцүүлгийн үеэр мэдээллээ.

Нэг монгол хүн жилд дунджаар 22,8 литр хийжүүлсэн ундаа хэрэглэдэг гэх судалгаа байдаг ажээ. Гэтэл сахарын агууламж өндөртэй хийжүүлсэн ундаа их хэрэглэх нь ясны сийрэгжилт, таргалалт, чихрийн шижин, нойргүйдэл, шүд цоорол гээд сөрөг нөлөө ихтэй байдаг. 500м хийжүүлсэн ундаанд 12 халбага элсэн чихэр агуулагддаг. Үүнийг жилээр тооцвол жилд 22 кг элсэн чихэр хэрэглэж байна гэсэн үг юм. Энэ төрлийн ундаанд кофейн агуулагддаг тул ууснаас хойш 40 минутын дараа хүнд мансууруулах төрлийн бодис хэрэглэсэнтэй адил хэмжээний таашаалыг өгч донтуулдаг болох нь судалгаагаар тогтоогджээ. Монголын хүн амын дундах хоол тэжээлийн 5-р судалгаанаас үзэхэд 7-11 настай хүүхдийн таргалалт, илүүдэл жин 2010 онд 4 хувь байсан бол 2017 онд 28,6 хувь болж 7 дахин нэмэгджээ. Мөн хийжүүлсэн ундаанд хорт хавдар үүсгэдэг удаан хадгалах бодисууд агуулагддаг байна.

 

Тиймээс Монгол улсын ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа эрүүл мэндийг хамгаалах үүднээс хийжүүлсэн ундааны хэрэглээнээс татгалзах нь зөв юм гэж НАМЭХ-ны зүгээс үзэж буй юм. Өнөөдрийн хэлэлцүүлгээр мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсож хийжүүлсэн ундааны хэрэглээ, түүний хор хөнөөлийг цаашид хэрхэн яаж бууруулах арга замын талаар хэлэлцэв. Хэлэлцүүлгээс эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүн, дүгнэлт, хэлэлцүүлэгт оролцогчдын санал, зөвлөмжийг үндэслэн гурван үндсэн чиглэлээр зөвлөмж гаргах юм байна.   

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан