Хийжүүлсэн ундаанд онцгой албан татвар ногдуулах шаардлагатай байна
2020/01/14
Share |

Монголчууд 2017 онд 292 сая литр шингэн хүнс хэрэглэжээ. Үүний 22 хувийг шүүс, 8 хувийг цай, 12 хувийг ус, 56 хувийг нь хийжүүлсэн ундаа эзэлсэн байна. Эдгээр тоон мэдээллийг тогтож сайн харвал ясны сийрэгжилт,чихрийн шижин зүрх судасны өвчлөлийг эрс нэмэгдүүлж буй хийжүүлсэн ундаа өндөр хувь эзэлжээ. Гэтэл хийжүүлсэн ундааны хэрэглээг эх орны ирээдүй болсон хүүхэд, залуус түлхүү хэрэглэж байгаа нь сэтгэл эмзэглүүлэх сэдэв юм.Тиймээс бид эрүүл мэндэд хор хөнөөл ихтэй хийжүүлсэн ундааны хэрэглээг хязгаарлаж, олон улсын сайн туршлагуудыг нэвтрүүлэх шаардлага үүсч байна.

Дэлхий нийтийн хандлага элсэн чихрийн агууламжгүй ундаа,усыг илүүд үзэх болж цэвэр усны зах зээл жил бүр 10 хувиар өсөж байна. Австралид л гэхэд эрүүл мэндэд хортой, ундаа усанд онцгой албан татвар ногдуулдаг болсон. Гэтэл манай улс архи,тамхи зэрэг бүтээгдэхүүнээс онцгой албан татвар авдаг бол өндөр хөгжилтэй орнууд хийжүүлсэн ундаа зэрэг бүтээгдэхүүнийг архи,тамхины хор хөнөөлтэй адилтган үзэж байгаа юм.

Түүнчлэн дэлхийн бусад орнуудад хийжүүлсэн болон чихэрлэг ундааны хэрэглээг багасгах зорилгоор эрүүл зан үйлийг дэмжих боловсрол олгох, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн орчинд эрүүл хооллолтыг дэмжих,чихэрлэг ундаанд албан татвар ногдуулах, эрүүл ахуйн шаардлага хангасан ундны усны хүртээмжийг нэмэгдүүлэх,чихэрлэг ундааны шошгожилт, стандарт, хүүхдэд чиглэсэн зар сурталчилгааг хориглох зэргээр хэрэглээг хязгаарлаж байна. 

Харин манай улсад өнөөдрийг хүртэл хийжүүлсэн ундааны хэрэглээнд тууштай арга хэмжээ авч хэрэгжүүлээгүйгээс болж хэрэглээ жил тутам нэмэгдэж тэр хэрээрээ өвчлөл газар авчээ. Иймд Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооноос / НАМЭХ/ Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, яам, газар, агентлагийн удирдлагууд, их дээд сургуулийн эрдэмтэн судлаачид зэрэг 80 гаруй хүнийг оролцуулсан “Хийжүүлсэн ундааны хэрэглээ-эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж, эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүн, дүгнэлт, хэлэлцүүлэгт оролцогчдын санал, зөвлөмжийг үндэслэн гурван үндсэн чиглэлээр Зөвлөмж гаргалаа. 

Зөвлөмжийг бүрэн эрхээр нь хүргэе... 

“ХИЙЖҮҮЛСЭН УНДААНЫ ХЭРЭГЛЭЭ-ЭРҮҮЛ МЭНДЭД ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГЭЭС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ

Улаанбаатар хот, Монгол улс                                               2020 оны 01 сарын 10 
 
“Хийжүүлсэн ундааны хэрэглээ-Эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө” сэдэвт хэлэлцүүлэг Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбооны санаачлагаар Улаанбаатар хотноо 2020 оны 01 сарын 10-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулагдлаа. Тус хэлэлцүүлэгт  С.Өнөрсайхан - Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төвийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Химийн ухааны доктор, дэд профессор, М.Ундрам - Анагаах Ухааны Сургуулийн Өрхийн анагаах ухааны тэнхэмийн багш, Анагаах Ухааны доктор, М.Пүрэвжав - ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор, Ж.Цолмон – Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн захирал, Анагаах Ухааны доктор нар урилгаар оролцон Хийжүүлсэн ундааны химийн бүтэц найрлага, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө, хэрэглээ ба нөлөөлөх хүчин зүйл, олон улсын дэвшилтэт туршлагын талаар хийсэн судалгааны үр дүнг танилцуулав. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурал, Засгийн Газрын гишүүд, яам, газар, агентлагын удирдлагууд, их дээд сургуулийн эрдэмтэн судлаачид зэрэг 80 гаруй хүн оролцов. Эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүн, дүгнэлт, хэлэлцүүлэгт оролцогчдын санал, зөвлөмжийг үндэслэн гурван үндсэн чиглэлээр Зөвлөмж гаргалаа. 

НЭГ. БОДЛОГЫН ТҮВШИНД

1.    ЭМС-ын 2013 оны 207 тоот тушаалаар батлагдсан “Монгол улсын сургуулийн орчинд хориглох хоол хүнсний түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний жагсаалт”, “Тусгай дэглэмтэй хүн, нярай, бага насны болон цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад зориулсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, хоол үйлдвэрлэлд тавих шаардлага”-ыг мөрдөж ажиллах. Чихэрлэг ундаа, чихэр агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг сургуулийн орчинд худалдан борлуулахыг хориглох, таслан зогсоох.
2.    Хийжүүлсэн ундааны хэрэглээнээс үүсэх таргалалт, чихрийн шижин, ясны сийрэгжилт, цусны даралт ихсэх, зүрхний шигдээс, цусан дахь холестерины хэмжээ ихсэх зэрэг халдварт бус өвчний эрсдлийг бууруулах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж хэрэглээг багасгах.
3.    Хийжүүлсэн ундааны үйлдвэрлэлд хэрэглэгдэж байгаа будагч, тогтворжуулагч, нөөшлөгч, хүчиллэгжүүлэгч химийн бодисыг байгалийн гаралтай нэмэлт бодисоор орлуулах арга хэмжээг дэмжих.
4.    Хийжүүлсэн болон чихэрлэг ундааны эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөөний талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээ, орон нутгийн байгууллагуудаар дамжуулан олон нийтэд түгээх ажлыг өрнүүлэх
5.    Чихэрлэг ундаанд агуулагдах чихрийн хэмжээнд стандарт тогтоох.
6.    Чихэрлэг ундааны үйлдвэрлэл, худалдаа, импорт, үнийн дэлгэрэнгүй статистик мэдээллийн санг бий болгох.
7.    ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн таргалалтай тэмцэх нийгэмлэг зэрэг байгууллагын зөвлөмжийг дагаж чихэрлэг ундаанд онцгой татвар ноогдуулах, татварын хувь хэмжээг шатлан нэмэгдүүлэх. Чихэрлэг ундаанд агуулагдах чихрийн агууламжаас хамааруулан татварын хувь хэмжээг ялгавартайгаар тогтоох асуудлыг судлан шийдвэрлэх.
8.    Чихэрлэг ундааны сурталчилгааг сургууль, цэцэрлэгийн орчинд цацах, байрлуулахыг хориглох.
9.    Бүх төрлийн чихэрлэг ундааны чихрийн хэмжээнд дээд хязгаар тогтоох, фруктозын өндөр агууламжтай эрдэнэ шишийн өтгөрүүлсэн сиропоор амтлахыг хориглох. 
10.    Бүх төрлийн чихэрлэг ундаа болон бусад эрүүл мэндэд сөрөг нөлөөтөй хүнсний бүтээгдэхүүнд “хар шошго” байрлуулах.
11.    Шошгын шим тэжээлийн мэдээллийг ашиглан эрүүл мэндэд тустай хоол, хүнс сонгон хэрэглэх дадлыг хүн амд хэвшүүлэх.

ХОЁР. ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ СУДАЛГААНЫ ТҮВШИНД

Хийжүүлсэн ундааны эрүүл мэндийн сөрөг нөлөөллийн талаар шинжлэх ухаанч, шинэ мэдлэг, нотолгоог бүрдүүлэх чиглэлд анхаарч дараахь чиглэлээр судалгаа хийхийг зөвлөж байна. Үүнд:
1.    Хийжүүлсэн ундааны хэрэглээг багасгахад чиглэсэн хувь хүний өртөлтийг бууруулах интервенцийн үр дүнг судлан үнэлэх. 
2.    Хувь хүн, гэр бүл, хамт олонд чиглэсэн хийжүүлсэн ундааны хэрэглээг бууруулах хувь хүний оролцоо, өртөлтөөс сэргийлэх талаар мэдлэг олгох, хандлага, дадлыг өөрчлөх интервенци хийх, түүний өөрчлөлт, үр дүнг судалж, судалгааны үр дүнд үндэслэн ард иргэдийн эрүүл мэндийн зан үйлийг дэмжих, улмаар хувь хүний өртөлтийг багасгахыг зорих
3.    Хийжүүлсэн ундаанд агуулагдах сахар орлуулагч, хийжүүлэгч, нэмэлт бодисуудын нөлөөг судлах чиглэлээр эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээг ахисан төвшинд судлах
4.    Хийжүүлсэн ундааны эрүүл мэндийн сөрөг нөлөөг судлан хэрэглээг хянах, багасгах аргыг ирд иргэдэд зөвлөх, мэдээлэх 
5.    Хийжүүлсэн ундааны хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нөлөөлөл, хожуу үүсэх сөрөг үр дагавар, хавдар үүсгэгч болон донтох урт хугацааны хоруу нөлөөллийг дэлгэрүүлэн судлах
6.    Хийжүүлсэн ундааны хүний эрүүл мэндэд учруулах нөлөөллийг оношилох, эмчлэх зэрэгт зарцуулах төсвөөр зарцуулалтыг судлах, түүнтэй тэмцэх арга замуудын үр нөлөөг тооцоолох

ГУРАВ. ОЛОН НИЙТИЙН ТҮВШИНД
“Хүүхдийн эрүүл мэнд-өрхийн хэрэглээнээс эхэлнэ” зарчимд тулгуурлан дараах зөвлөмжийг иргэд, айл өрх, албан газруудад зөвлөж байна. Үүнд:
1.    Гэр бүлийн хэрэглээнээс хийжүүлсэн ундааг хасч, цэвэр жүүс, сүү, усыг сонгох
2.    Хүүхэд ус тогтмол уух боломжийг бүрдүүлж, сургууль, цэцэрлэг, хүүхэд хөгжлийн байгууллагуудын анги танхим бүрт эрүүл ахуйн шаардлага хангасан ундны усны зориулалтын төхөөрөмж байршуулах.
3.    Хийжүүлсэн ундааны эрүүл мэндийн сөрөг нөлөөллийг харуулсан видео кино, зурагт хуудсыг хүүхдүүдэд тогтмол үзүүлэх.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан