Сургууль, цэцэрлэгүүд Хотын соёл мэдээллийн цагтай болно
2020/01/20
Share |

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан төрийн болон хувийн өмчийн сургууль, цэцэрлэгийн удирдлагуудтай уулзах арга хэмжээ өчигдөр /2020.01.17/ Соёлын төв өргөөнд боллоо. Тус арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын дарга Р.Батрагчаа, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлстийн дарга М.Эрдэнэжаргал, Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтох нарын албаны хүмүүс оролцлоо.

Тус уулзалтад 400 гаруй сургууль, цэцэрлэгийн 1000 орчим удирдах ажилтнууд хамрагдлаа. Уулзалт арга хэмжээг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг бид боловсруулж Монгол Улсын Засгийн газарт өргөн барихаар бэлтгэлээ.

Мөн Нийслэлийн Засаг Даргын Зөвлөлийн хурлаар Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хэтийн зорилтыг дэвшүүлж, хөгжлийн стратеги төлөвлөгөөнд тусгахдаа хүн төвтэй хот болох, цаашлаад хүндээ хөрөнгө оруулалт хийж, асуудлуудыг шийдвэрлэхийг зорьж ажиллаж байна.

Боловсролын салбарт 2017 онд 18.4 тэрбум төгрөг, 2018 онд 23.9 тэрбум төгрөг, 2019 онд 51.7 тэрбум төгрөг, 2020 онд 192 тэрбум, төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. Нийслэлд Сургууль цэцэрлэгийн хамрагдалт 74.6 хувьтай байна. Өнөөдрийн байдлаар Нийслэлд гурван ээлжээр хичээллэдэг сургууль байхгүй болсон. Төр засаг, нийслэлээс сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийг шинээр барих, нэмэгдүүлэх ажлыг шат дараатайг хэрэгжүүлсээр байх болно. Гэхдээ бид нэг зүйлийг анхаарах ёстой. Энэ бол хүүхэд багачуудын соёл, хүмүүжлийн ажил юм. Багш, сурган хүмүүжүүлэгчид та бүхэн хүүхдүүдэд мэдлэг чадвар олгохын зэрэгцээ тэдэнд соёл хүмүүжил, сахилга хариуцлагыг төлөвшүүлэх асуудал хамгийн чухал байна. Хотын даргын хувьд олон газраар явж байхад явсан газар бүхэнд ажлын хариуцлагыг дээшлүүлэх шаардлагатай болсон байна. Бидэнд хөрөнгө мөнгө дутагдалтай байна гэхээсээ илүүтэй ёсзүй, ажлын хариуцлага хяналтыг бий болгох шаардлагатай байна” хэмээлээ.

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Нийслэлийн засаг даргын захирамжийг танилцуулж, захирамжийн хүрээнд бүрэн дунд сургуулиудад хэрэгжих “Хотын соёл” мэдээллийн цагийн агуулгыг боловсролын салбарын байгууллагын удирдлагуудад танилцууллаа.

Үүний дараагаар сургууль, цэцэрлэгийн удирдлагуудын зүгээс Хотын даргад хандан асуулт асууж, санал сэтгэгдлээ илэрхийллээ.

Тухайлбал, “Тольт” сургуулийн захирал Д.Жаргалсайхан: “Шинэ оны анхны уулзалтаа боловсролын салбарынхантай хийж байгаад баяртай байна. Хотын дарга тавьсан илтгэлдээ хариуцлага ёс зүйн асуудлыг хөндлөө. Хүүхдийн сургалт хүмүүжлийг хамтатгаж соёлтой боловсролтой хүн бэлтгэх ёстой гэсэн хотын даргын гаргасан санаачилгатай санал нэг байна. Мөн Хотын соёл мэдээллийн цагийг сургууль болгон боломж нөхцөл, бодлого үзэл баримтлалдаа нийцүүлээд зохион байгуулах хэрэгтэй. Хүүхэд бүр багаасаа сурч төлөвшиж байж соёлтой боловсролтой Монгол улсаа авч явах иргэн болно. Тиймээс Хотын даргын санаачилгыг сурган хүмүүжүүлэгч хүний хувьд бүрэн дэмжиж байна” гэв.

СХД-ийн 117 дугаар цэцэрлэгийн эрхлэгч П.Амаржаргал: “Хотын соёлыг бий болгоход хүүхдийг багаас нь сургуулийн өмнөх наснаас нь анхаарч зөв монгол хүн болгоно. Цэцэрлэгийн багш ажилчид хүүхдийн зөв хүмүүжлийн суурийг тавихад хандлагааа өөрчилөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл соёлжих хэрэгтэй гэж хэлмээр байна. Монгол улс зах зээлийн нийгэмд шилжих үед дан ганц боловсролыг хэтэрхий их анхаарч хүмүүжлийг орхигдуулсан тал байдаг.Тиймээс цаг хугацаа алдахгүй хүүхдийг хүмүүжүүлэх ажлыг эхлүүлж байгаад Хотын дарга санаачилж эхлүүлж байгаад талархалтай байна” гэв.

Сургууль, цэцэрлэгийн удирдлагуудаас Хотын даргад хандан хүүхдийн үдийн цай чанар, стандартын шаардлагад нийцэхгүй байгаа тухай, цэцэрлэгийн хүнс хариуцдаг байгуулагын үйл ажиллагаа учир дутагдалтай байгаа тухай, сургуулийн орчмын тохижилтын ажлыг сайжруулах, багш ажилчдын цалин хангамжийн аргачлалыг оновчтой болгох зэрэг асуултуудыг заалнаас асууж, мөн бичгээр 50 гаруй асуулт ирүүлсэн байна.

Хотын дарга С.Амарсайхан багш, удирдах ажилтнуудын тавьсан асуултуудыг холбогдох газар уламжлан шийдвэрлэх тухайгаа хэлсний зэрэгцээ “Сурагчдын үдийн цайтай холбоотой гомдол бидэнд ирж байгаа. Хүүхдийн үдийн цай бол зарим хүмүүсийн харж байгаа бизнес биш. Үдийн хоолноос хэн ч ашиг хонжоо хайх ёсгүй. Хамгийн сайн чанартай хоол, цайг бид хүүхдүүдээ өгч чаддаггүй юмаа гэхэд тэдэндээ ядаж, эрүүл аюулгүй, цэвэр орчинд бэлтгэгдсэн, нас биений онцлогт тохирсон илчлэг, амин дэмтэй бүтээгдэхүүнийг хэрэглүүлэх тал дээр анхаарах ёстой. 2020 оны 1 сараас хүүхдийн үдийн цайны болон цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг Засгийн газраас 50 хувиар нэмэгдүүлсэн байгаа. Гэхдээ энэ нь бүрэн хангалттай зардал биш гэдгийг ойлгож байна. Нэмэгдэж байгаа зардлыг хүүхдийн эрүүл мэндэд тустай амин дэм, тэжээллэг чанарт хүрэхүйц хоол хүнсний бүтээгдэхүүн авалгүйгэр хэн нэгэн даргын халаасанд орж болохгүй гэдэг хатуу байр суурьтай байгаа” гэлээ.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан