2019 онд 46 мянга орчим удаа газар хөдөлжээ
2020/01/21
Share |

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн хуралдаан боллоо. Хурлаар газар хөдлөлтийн 2019 оны төлөв байдал, Зөвлөлийн 2019 оны төлөвлөгөөний хэрэгжилт зэргийн талаар сонсож 2020 оны төлөвлөгөөг батлав.

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл 2019 онд эрх зүйн орчныг бүрдүүлэх, гамшгаас урьдчилан сэргийлэх үндэсний чадавхийг бэхжүүлэх, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах, боловсон хүчин бэлтгэх, иргэд, олон нийтийг дадлагажуулах чиглэлээр 53 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь 70 гаруй хувийн биелэлттэй байна. Энэ онд үлдсэнийг нь бүрэн хэрэгжүүлэхээс гадна газар хөдлөлт бүртгэх, аврах, гал унтраах тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг шууд худалдан авах, гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, төв, орон нутгийн жилийн төсвийн тодорхой хувийг гамшгаас сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангахад зарцуулах зэрэг зорилгоор холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулахаар боллоо.

Өнгөрсөн онд Монгол Улсын нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт 45757 удаа газар хөдөлсөн байна. магнитуд нь 3.5, түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 66 удаа болсноос 20 нь иргэдэд мэдрэгджээ. Улаанбаатар хот орчимд 1010 газар хөдлөлт болсон бөгөөд Эмээлт, Хустай, Авдар, Шархай, Гүнжийн хагарлын дагуу идэвхжилт явагдаж байна. Улаанбаатар хот орчимд 2005 он хүртэл жилд дунджаар 200 орчим удаа газар хөдөлдөг байсан бол 2005 оноос 2-3 дахин, 2012 онд дөрөв дахин, 2013 онд 10 дахин их болж өсчээ.

Шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буулгаж, шинээр барихад шаардагдах хөрөнгийг төсөвт тусгах, эм, эмийн хэрэгслийн нөөц агуулах барих, хүнсний болон хүнсний бус бараа, материал, цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг нэмэх, сургууль, цэцэрлэгийг гамшиг, ослын үед хэрэглэх тоног төхөөрөмжөөр хангах, хэд хэдэн аймагт команд-штабын болон иж бүрэн сургууль хийх зэрэг 40 арга хэмжээ авахаар төлөвлөв.

Хуралдааны эцэст Монгол Улсын Шадар сайд, Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн дарга Ө.Энхтүвшин:

– Гамшгийн аюулын зарлан мэдээлэх дохиогоор ажиллах дадлага, сургууль зохион байгуулах
– Гамшгийн аюулаас амжиж анхааруулах системийн тоог 20-иор нэмэх тооцоо, судалгаа, хөрөнгийн талаар танилцуулах
– Ашиглалтын шаардлага хангахгүй барилга, байгууламжийг буулгаж шинээр барих ажлыг явцыг салбар бүрээр гаргах, буулгах хөрөнгийг 2021 оны төсөвт суулгах зэргийг үүрэг болгож дараагийн хуралдааныг зургаадугаар сард хийхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан