Ц.Нямдорж: Н.Номтойбаярын хэлсэн болгоноор бүтнэ гэж байхгүй...
2020/01/21
Share |

Улсын ерөнхий прокурорын газраас УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах саналаа парламентад хүргүүлээд байгаа билээ. Прокурорын байгууллагын энэхүү саналыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороогоор өнгөрсөн долоо хоногт хуралдаж, хэлэлцэх байсан ч ирц бүрдээгүй.

Харин энэ долоо хоногт УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдах эсэхийг Хууль зүй дотоод хэргийн сайд, УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдоржоос тодрууллаа.

Н.Номтойбаяр гишүүний хүсэлтийн дагуу дэд хорооны хуралдааныг хойшлуулах боломж байгаа юу?

Түүний саналыг хүлээж авсан, уншина. Н.Номтойбаярын асуудлыг энэ долоо хоногт шийднэ.

Хурлыг Н.Номтойбаяр гишүүн нээлттэй явуулах санал гаргасан. Тэгэх боломжтой юу?

Тийм боломж байхгүй. Улсын ерөнхий прокуророос нууцын зэрэглэлтэй бичиг илгээсэн. Цаана нь мөрдөн байцаах ажиллагааны нууц гэж зүйл бий. Тиймээс хурлыг хаалттай явуулах ёстой. Н.Номтойбаярын саналыг хорооныхоо гишүүдэд танилцуулна. Түүний хэлсэн болгоноор бүтнэ гэж байхгүй. Бүх шатны байгууллага бүрэн эрхийнхээ хүрээнд асуудлыг шийднэ.

Н.Номтойбаяр гишүүнийг хэдэн хэрэгт холбогдуулж байгаа юм бол?

Түүнийг прокурор нь ярих юм байлгүй дээ. Сайд байхдаа хийж байсан ажлынх нь тухай нэг асуудал, ордон дотор болсон асуудалтай холбоотой худал мэдүүлэг өгсөн, мөн хэвлэлээр баахан юм ярьсан гэсэн л юмнууд байсан. Гурван асуудал л байна лээ.

УИХ-ын тухай хуулиараа энэ асуудлыг 48 цагт багтаан шийдвэрлэх хуулийн заалттай. Энэ асуудал юунаас шалтгаалан сунжирсан бэ?

Халдашгүй байдлын дэд хороо биш Их хурал 48 цагийн дотор шийдвэр гаргах ёстой гэсэн хуулийн заалттай юм. Прокурор тэр асуудлыг тавихдаа энэ Их хурлынх нь бүрэлдэхүүн байна уу үгүй юу гэдгийг анзаарч байж ярих ёстой. Прокурор нь прокурорын байгууллагыг төлөөлдөг, Их хурал нь их хурлын төлөөлдөг. Их хурлын удирдлагатай асуудлаа ярьж, Халдашгүй хорооны гишүүдийн ирц байна уу үгүй юу гэдгийг жаахан судалж байж тавих байсан юм болов уу гэж би бодож байгаа. Яагаад вэ гэхээр Д. Лүндээжанцанг байхгүй нь илэрхий байсаар атал асуудлыг тавьсан. Тав дах өдөр ажилд орсон, нэг дэх өдөр санал орж ирсэн. Ийм яаруу, адгасан юм болсон. Үүнээс болоод наад 48 цагийн асуудал гээч юм чинь үүсээд байгаа юм. Өөрөөр хэлбэл 48 цагийн асуудлаа харж байж Их хурлын удирдлагад энэ асуудлаа тавих ёстой байсан юм. Тэртээ тэргүй намаржин яригдсан асуудал тул тэр тооцоогоо хийх хэрэгтэй л байсан. Тэгэхээр жаахан туршлага дутсан юм болов уу л гэж бодсон

УИХ-ын гишүүд казиногоор орж гарсан асуудал дээр ёс зүйн хариуцлага хүлээлгэх үү?

Юу яриад байгаа юм бэ? Тэр казино энэ тэрийг ярихгүй. Ороод гардаг л газар шүү дээ.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан