ТЕГ-аас Коронавирус тархсан улс руу зорчихгүй байхыг анхаарууллаа
2020/01/22
Share |

Коронавирусын халдвар хүнээс хүнд халддаг болох нь тогтоогдож, эрчимтэй тархаж байгаатай холбоотойгоор ДЭМБ-ын удирдах зөвлөл 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Женев хотод хуралдаж, олон улсын хэмжээнд эрүүл мэндийн онц байдал зарлах эсэхийг хэлэлцэн шийдвэрлэхээр болжээ.
Уг халдвар урд хөршид гарсантай холбогдуулан Тагнуулын ерөнхий газраас гаргасан мэдээллийг хүргэж байна.
БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод гарсан коронавирусын халдвараар 200 гаруй хүн өвчилж, 3 хүн нас бараад байна. Тус улсын эрүүл мэндийн байгууллагаас уг өвчний гарал үүсэл, эмнэлзүйн аргыг тогтоох, вирусын тархалтыг зогсоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тасралтгүй авч хэрэгжүүлж байгаа боловч өвчний тархалтын цар хүрээ хурдацтай нэмэгдэж, Бээжин, Шанхай хот, Гуандун, Сычуан, Юньнань, Шаньдун муж, Гуаншижуаны ӨЗО болон Япон, БНСУ, Тайланд Улсад уг вирусын халдвар бүртгэгдээд байна.

Вирусын тархалттай холбоотой нөхцөл байдал
БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шинэ төрлийн коронавирусын халдвар авсан эхний 41 тохиолдол бүртгэгдсэн. 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар нийт 224 тохиолдол бүртгэгдсэнээс Уханьд 198, Бээжинд 5, Гуандун мужид 14, Сычуан мужид 2, Юньнань мужид 1, Шанхай хотод 2, Гуаншижуаны ӨЗО-д 1, Шаньдун мужид 1 тохиолдол тус тус бүртгэгджээ. Мөн Тайландад 2, Японд 1, БНСУ-д 1 хүн уг вирусын халдвар авсан нь тогтоогдоод байна. Уг вирусээр өвчилсөн хүмүүсээс 217 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 3 хүн нас барсан тухай албан ёсны мэдээлэлд дурдагдсан.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэхүү вирусыг “2019-n CoV” хэмээн төлөөлүүлэн нэрлээд байгаа бөгөөд БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооны ахлах шинжээчдийн баг “шинэ төрлийн вирус хүнээс хүнд халдварладаг гэдэг нь тогтоогдсон, Гуандун мужид илэрсэн хоёр тохиолдол хүнээс халдварласан нь тодорхой байна” гэжээ.
БНХАУ-ын Халдварт өвчин судлалын төвөөс энэхүү вирус нь SARS вирустэй төстэй боловч “хүний амь насанд аюул багатай” хэмээн дүгнэсэн байна. Мөн АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв /Center for Disease Control and Prevention/-өөc “шинэ төрлийн коронавирус нь тархалт ихтэй байгаа ч хүний амь насанд тийм ч ноцтой хохирол учруулахаар биш бөгөөд нас барсан 3 тохиолдлын 2 нь өндөр настай, суурь өвчтэй хүмүүс байсан” гэжээ.
Эрдэмтэд “2019-n CoV” вирусын гарал үүслийг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд сарьсан багваахайгаас дамжсан вирусмутацид орж, хүнд халдварласан байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа юм байна.
Уг вирусээр дархлаа нь сул хүн амархан өвдөж, хүндэрч байгаа бөгөөд халдвар авснаас хойш 5-10 хоногийн дараа ханиалгах, цэр гарах, 38-аас дээш градус халуурах, амьсгаадах, гүнзгий амьсгаа авах үед цээжээр өвдөх, зүрхний цохилт нэмэгдэх, чичрэх зэрэг шинж тэмдэгээр илэрч байгаа аж.

Зарим улсын уг өвчний тархалтын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээ
БНХАУ-ын Бээжин, Ухань хотын удирдлага хотоос гарч буй иргэдийн биеийн байдлыг хянах зорилгоор галт тэрэг, нисэх онгоц, метроны буудлуудад биеийн халуун хэмжигч байршуулан эрүүл мэндийн тандалт хийж байгаа бөгөөд БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооноос “2019-n CoV” вирусын халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд иргэдийг дархлаагаа дэмжих, даарахгүй байх, хувийн ариун цэвэр сахих, тогтмол дасгал хөдөлгөөн хийх, хүн ихтэй газраар зорчихгүй байх, амны хаалт тогтмол зүүхийг зөвлөж, халуурах, ханиалгах зэрэг шинж илэрвэл яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэйг анхааруулжээ.
Мөн ОХУ хил нэвтсэгсдэд хавих тандалт хяналтыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллаж байгаа бол БНКазУ-аас өөрийн орны иргэдэд онцын шаардлагагүй тохиолдолд БНХАУ болон вирусын тархалт илэрсэн орнуудад зорчихгүй байхыг анхааруулж ажиллаж байна.
Манай улсын иргэд ч мөн адил дээрх улсуудаас өгч буй зөвлөмж, анхааруулгыг сайтар судалж, аливаа халдвар эрсдлээс сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй хэмээн Тагнуулын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан