ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-эрдэнэ нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх цогц шийдлүүдтэй танилцлаа
2020/01/22
Share |

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан, БХБ-ын сайд Х.Баделхан нар НЗДТГ-аас хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийг 2025 он хүртэл хөгжүүлэх цогц шийдлүүдтэй өнөөдөр танилцлаа. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан уулзалтын эхэнд  “Нийслэлийн нийгэм, эдийн засгийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-д тусгасны дагуу Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах, нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх олон төрөлт нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх зорилтуудтай холбоотой товч танилцуулгыг хийсэн. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Э.Оюун-Эрдэнэ, “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахын тулд Хотын захиргаа УИХ, Засгийн газар, Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яамтай хамтран зөв гарц, шийдлийг шат дараатай хэрэгжүүлэхээр зорьж ажиллаж байна. Үүрэг даалгавар өгснөөс хойш үндсэндээ дөрөв, тавхан сарын хугацаанд бүрэн хэмжээний шийдлийг танилцуулж байгаа Хотын даргад болон төрийн албан хаагчдад Засгийн газрын зүгээс талархал илэрхийлье” хэмээсэн юм. 

Мөн агаарын дүүжин тээврийн загвар, Хятад улсаас авч байгаа цахилгаан автобусыг Сүхбаатарын талбайд олон нийтэд дэлгэрэнгүй танилцуулсан юм. Нийтийн тээврийн үйлчилгээг шинэчлэх, чанарыг сайжруулах, төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор үндсэн гурван чиглэлээр ажиллахаар төлөвлөж байгаа талаар мэдээлэл өгсөн юм. 

Нийслэлд өдөрт 650 мянган хүн нийтийн тээврээр үйлчлүүлдэг байна. Өнгөрсөн хугацаанд нийтийн тээврээр үйлчлүүлэгчдийн тоо эрс буурсан байна. Жилдээ давхардсан тоогоор 270 сая зорчигч тээвэрлэдэг байсан бол 180 сая болж буурчээ. Энэ нь нийтийн тээврийг шинэчлэх зайлшгүй шаардлага үүссэнийг харуулж буй юм. Мөн сүүлийн 10 жилд автобусны парк шинэчлэл хийгдээгүй. Одоо үйлчилгээнд явж байгаа 1100 автобусны 800 гаруй нь шаардлага хангахааргүй, актлагдахаар байгаа аж. Иймд 2020 онд 36 хүний суудалтай, 90 хүний багтаамжтай 600 ширхэг цахилгаан автобусаар парк шинэчлэл хийхээр хотын удирдлагууд төлөвлөж байгаа бөгөөд энэ оны эхний улиралд 200 автобусыг оруулж ирэх юм байна.  

Үүнээс гадна Улаанбаатар хотын нийтийн тээврийг зөвхөн автобусаар биш олон янзаар шийдэхээр төлөвлөжээ.  Түүний нэг нь агаарын дүүжин тээвэр аж. “Баянхошуу-Ханы материал-3, 4-р хорооллын эцэс”, “7 буудал-Дарь-Эх-Сансар” гэсэн чиглэлд агаарын дүүжин тээврийг явуулахаар төлөвлөсөн байна. Агаарын дүүжин тээврийн нэг кабин нь 8-10 хүний багтаамжтай, цагт 3000 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай. Кабины хүлээлгийн хугацаа 3-5 минут байх аж. Харин дээр дурьдсан чиглэлүүдэд явах хугацаа нь 16 минут байх аж.  Агаарын дүүжин тээврийн санхүүжилтийг Францын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр шийдвэрлэж, Засгийн газар, Сангийн яамаар дамжин хэлэлцэж шийдвэрлэсэн тохиолдолд бүтээн байгуулалтын ажлыг энэ оны дөрөвдүгээр сард эхлүүлэх бөгөөд 2021 оны долдугаар сард ашиглалтад оруулах юм байна.  Харин хотын төв зам буюу “Энхтайвны өргөн чөлөө”-гөөр цахилгаан соронзон галт тэрэг явуулахаар төлөвлөсөн байна. Эхний ээлжинд “Амгалангаас-Таван шар” чиглэд уг соронзон галт тэргийг явуулах бөгөөд 12.2 км урттай, 14 зогсоол бүхий байгууламжийг барих аж. Ингэснээр “Энхтайвны өргөн чөлөө”-ний авто замын ачаалал 68 хувиар буурна гэж тооцоолжээ.  Энэхүү галт тэрэг нь өдөрт 210 мянга хүртэл зорчигч тээвэрлэх хүчин чадалтай юм байна.  Хүлээлгийн хугацаа нь ойролцоогоор 3-5 минут байх аж. Цаашлаад “Их тойруу”-гаар цахилгаан соронзон галт тэргийг явуулахаар тооцож байгаа аж.

Харин автобусуудыг нийтийн тээвэрт богино эргэлтээр явуулахаар төлөвлөжээ. Мөн  “Хан-уул-Нисэх” чиглэлд тусгай замын автобус явуулах аж. Өнгөрсөн 11 дүгээр сараас “Сургуулийн автобус”-ыг үйлчилгээнд нэвтрүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар  33 чиглэлд 5000 хүүхдэд үйлчилж байна. Иймэрхүү байдлаар хотын автозамын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийг хөгжүүлэх цогц төслийг 2025 он хүртэл хэрэгжүүлэх аж.

 

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан