Монгол Улсын Ерөнхийлөгч томилогдсон Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулав
2020/02/14
Share |

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бархасын Дорж, Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Түвдэндоржийн Жанабазар нарыг томилж, өнөөдөр Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Итгэмжлэх жуух бичиг гардуулах үеэрээ Элчин сайд нарт иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахад төвлөрч, суугаа улстайгаа харилцан ашигтайгаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч ажиллахыг хүссэн юм. 
 
Тухайлбал, уламжлалт найрсаг харилцаатай Польш улсад манай улсын 1000 гаруй иргэн байнга оршин суудаг бөгөөд тэр дундаа уламжлалт анагаах ухааны салбарт нь ажиллаж байгаа 200 гаруй монгол эмч нарын нийгмийн хамгаалал, эмчилгээний лицензийн асуудалд анхаарч, хоёр улсын эрүүл мэндийн салбарын харилцааг нэмэгдүүлэх чиглэл өгөв.
 
Өнгөрсөн сарын сүүлээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Норвег улсад айлчилж, Баялгийн санг үүсгэн байгуулах, хүнс, хөдөө аж ахуйн салбарт болон өвлийн спортын чиглэлээр хамтран ажиллах асуудлаар тус улсын эрх баригчидтай уулзаж, ойлголцолд хүрснийг ажил хэрэг болгохыг Элчин сайд Т.Жанабазарт сануулж, үр дүн гаргахыг үүрэг, чиглэл болголоо.
 
Үүнээс гадна аялал жуулчлал, хөдөө аж ахуй, мал аж ахуй, эрчим хүч зэрэг салбарт хийгдсэн олон төслүүдийг хэрэгжүүлэхэд техник технологи, ноу-хау хэрэгтэй буйг сануулж, суугаа улсын онцлогт тохируулан улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах хэрэгтэй гэдгээ байнга ухамсарлах ёстой гээд Элчин сайд нарт ажлын амжилт хүслээ.
 
Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бархасын Дорж нь Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын “Вестминстр” их сургуулийг тус тус төгссөн. Олон улсын харилцааны магистр, “Тэргүүн шадар” дипломат цолтой. Тэрбээр 1989 оноос эхлэн Гадаад харилцааны яаманд ажиллаж эхэлсэн бөгөөд 2000-2004, 2013-2016 онуудад Варшав дахь ЭСЯ-нд II нарийн бичгийн дарга, Элчин зөвлөх зэрэг дипломат ажил гүйцэтгэж байв. 2016 оноос хойш Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлтийн газрын дэд захирлаар ажиллаж байсан.
 
Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Түвдэндоржийн Жанабазар нь Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, Японы Олон улсын их сургуулийн Олон улсын хөгжлийн магистрт суралцаж, АНУ, Япон улсад дахин боловсрол дээшлүүлсэн. Тэрбээр 1987 оноос эхлэн Гадаад хэргийн яаманд ажиллаж байгаа бөгөөд 1989-1990 онд Улаанбаатар дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн газар, 1991-1994 онд ГХЯ-ны Ази, Африкийн газар, Европын газарт, 1995-1998 онд Вьетнам дахь ЭСЯ-нд НҮБ-ын АНДЭЗНК-ын асуудал хариуцсан нарийн бичгийн дарга, 2000-2002 онд ГХЯ-нд Хойд Америкийг (АНУ, Канад) хариуцсан ахлах мэргэжилтэн, 2002-2006 онд Оттава дахь ЭСЯ-нд нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөх, 2006-2008  ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, мэдээлэл, үнэлгээний газрын захирал, 2008-2011 онд  Токио дахь ЭСЯ-нд Элчин зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн дарга, 2012-2015  БНАЛАУ-д суугаа Элчин сайд, 2015 оны 06 сараас хойш ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирлаар ажиллаж байсан юм.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан