Л.Наранбаатар З.Энхболдыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргав
2020/03/18
Share |

Эдийн засагч Л.Наранбаатар АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболд, түүний дүү З.Хишигтогтох болон "Страто" компанийн захирал А.Баттүшиг нарыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргаж буй тухайгаа өнөөдөр мэдэгдлээ.

Тэрбээр  “Хишиг арвин" болон "Страто" компани нэг эзэнтэй гэдэг нь нотлогдож байгаа мэт намайг хэвлэлийн хурал хийснээс 30 минутын дараа З.Энхболд дээрх хоёр компани руу ярьсан байна лээ. "Страто" компанийн захирал А.Баттүшиг, З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохтой хамтран бизнес хийдэг нь үнэн, бид хоёр нэг оффист суудаг нь үнэн гэсэн. "Страто" компани "Эрдэнэс Тавантолгой" компаниас сард 50 мянган тонн нүүрс авч, угааж байгаа. Ингэхдээ "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гол өрөм болсон нүүрсийг авч угааж байна. З.Энхболдын хамаарал бүхий энэ хүмүүс Тавантолгойн нүүрсний баяжмал дээр шимэгчид шиг сууж байна гэж харж байна.

Өчигдөр C1 телевизээр гарсан нэвтрүүлэг дээр "Страто" компаниар дамжуулж, тэд хятадуудтай Тавантолгойн нүүрс дээр гэр бүлээрээ найрлаж буй мэдээлэл задарсан юм шиг байна. Энэ шимэгчдийг бид коронавирустэй тэмцэж байгаа шигээ устгах хэрэгтэй байна. З.Энхболд, түүний гол бизнесийг нь хийдэг хүн, төрсөн дүү болох З.Хишигтогтох нарыг АТГ-т өгч байна.

З.Хишигтогтох бол нэр дээрээ арав гаруй компанитай. Зарим компаниа үүсгэн байгуулаад, дампууруулчихдаг юм байна. Жишээлбэл, "Эрдэнэт"-ээс тендер авч, шуугиан тарьж байсан компаниа дампууруулчихсан  байх жишээтэй. Тэр компани нь дампуурсны маргааш нь нүүрс баяжуулдаг "Страто" гээд компани гарч ирсэн. З.Энхболд, З.Хишигтогтох, А.Баттүшиг нар нэгдмэл ашиг сонирхолтойгоор ажиллаж, бүлэглэн зохион байгуулалттайгаар улсад онц ноцтой хэмжээний хохирол үзүүлсэн байж болзошгүй хэргийг шалгаж өгөхийг хүсч, АТГ, Тагнуулд хандаж байна.

"Хишиг арвин индустриал"ХХК-тай З.Энхболд холбоотой гэдэг мэдээлэл маш их гардаг. Энэ хүн М.Тулгат гэдэг хүнтэй холбоотой. М.Тулгат, З.Энхболд нар "Ардчилсан хүчний холбоо", "Алсын хараа" ТББ хамтран байгуулсан. Ийм улс төрийн байгууллагаас "Хишиг арвин индустрал" компанийн захирлыг томилж байна. Өөрөөр хэлбэл, АН-ын Шонхор фракцын зүгээс тухайн компанийн захирлыг томилж байна. "Хишиг арвин индустрал" компани гурван жилийн хугацаатай  800 орчим тэрбум төгрөгийн ажил  авсан байна.

З.Энхболд 2013 онд лоббидож, энэ компанид ажил олж өгч байсан. Энэ тухайгаа З.Энхболд Үндэсний телевизэд өгсөн ярилцлагадаа дурдсан байсан. Тэр ярилцлага нь youtube дээр байгаа. Тэрхүү ярилцлагадаа З.Энхболд "Эрдэнэс Тавантолгой" ХК-д хөрөнгө оруулалт хэрэггүй. Нүүрсээ олборлохдоо "Хишиг арвин индустриал" мэтийн сайн компаниар олборлуулах хэрэгтэй гэсэн байна лээ. Хариуд нь 2013 оны есдүгээр сарын 12-нд М.Тулгат бид сайн ажиллаж байгаа гэж ярьж байна. 2013 оноо хойш өнөөдрийг хүртэл энэ компани дор хаяж 3 их наядын орлого олчихсон байгаа. Нөгөө талд нь бидний ногдол ашгаар барьж буй Зүүнбаянгийн төмөр зам "Страто" руу чиглэж байна. З. Хишигтогтохын найз А.Баттүшиг өнөөдөр олон охин компани байгуулчихсан нүүрс ухаад байж байна. Хамгийн гол нь тэд хуулийн хүрээнд ажиллаж чадахгүй байна. Газар авсан асуудлаасаа эхлээд бөөн маргаан, татварын тогтворжуулалтын гэрээ авсан тэр нь хууль зөрчиж байна. ТЭЗҮ дагуу үйл ажиллагаа явуулдаггүй. Ялангуяа ТЭЗҮ дагуу үйл ажиллагаа явуулдаггүй гэдгийг тодотгож хэлмээр байна. Энэ бол гэмт хэргийн шинжтэй. Жирийн бизнес эрхлэгч, жишээлбэл Л.Наранбаатар гэж хүн баяжуулах үйлдвэрийн эрх авах гэж 2-3 жил болно, үйлдвэрээ барих гэж дахиад 2-3 жил болно. Гэтэл энэ зарчмаар яваагүй, шууд эрхээ авчихсан. Энэхүү үйл явцад З.Энхболд шууд нөлөөлсөн гэж би хардаж байгаа учраас АТГ-т хандаж байна.

Үүнээс гадна, "Страто" компани ТЭЗҮ-дээ зөвхөн нүүрс угааж өгөх үйлчилгээ үзүүлэх ажилтай гэсэн. Гэтэл ТЭЗҮ зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгаа. "Эрдэнэс Тавантолгой" компаниас хямд үнээр нүүрс аваад цааш нь түүхийгээр нь дамлан зарсан. Нүүрс баяжуулах үйлдвэр гэсэн зүйлийн цаана өндөр үнэтэй коксжсон нүүрсийг хямд аваад цааш нь зарж байж магадгүй. Үүнийг А.Баттүшиг хэвлэлийн бага хурлын үеэрээ хэлсэн байна лээ. Энэ бол нотлох баримт болж байна гэсэн үг. Өөрсдөө нотолсон.

Мөн 2012 оны үед "Суруга Монгол" компанийн захирал япон хүнийг зочид буудалд  хар тамхи хэрэглэсэн хэргээр хэлмэгдүүлсэн. 2013 оны www.sonin.mn сайтад энэ тухай мэдээлэл байсан. Хэлмэгдүүлж байгаад тухайн компанийн газрыг нь дээрэмдэж авсан. Энэ хэрэгт Монголын улс төрийн бүлэглэл холбоотой байж болзошгүй гэсэн мэдээлэл тухайн үед гарч байсан. Гэтэл өнөөдөр "Суруга монгол" компанийн газар дээр Хүннү 2222 гэдэг хороолол босчихсон байна. Энэ хорооллын таван ширхэг байрных нь найман давхарт  KHT гэх нэртэй компани байна. Энэ компани нь З.Энхболдын дүү З.Хишигтогтохтой холбогдож байна. Энэ бүх асуудалд гэмт хэргийн шинж чанартай зүйл байгаа эсэхийг шалгаж өгөөч хэмээн АТГ, Тагнуул хүсэлт тавьж байгаа" хэмээв.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан