ЮНЕСКО-оос дэлхийн хэмжээнд нийт 849 сая хүүхэд сургууль завсардаад байгааг мэдээлжээ
2020/03/19
Share |

Өнөөдрийн байдлаар COVID-19 буюу коронавирусийн халдвар дэлхийн 176 улс орны нутаг дэвсгэрт бүртгэгдэж, халдвар авсан 218’732 тохиолдол бүртгэгдээд байна.

Улс орнууд халдварын тархалттай хэрхэн тэмцэж байгаа, ямар арга хэмжээ авсан нөхцөл байдлын талаарх мэдээллийг ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр танилцууллаа.

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа: 

Тэрбээр “Австралийн холбооны улсын Засгийн газраас олон улсын бүх чиглэлд зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, аялал, зорчих хөдөлгөөнтэй холбоотой эрсдлийн зэргийг дөрөв болгож ахиулсан. Тус улсад анх удаа олон улсын хөдөлгөөнийг ийм ноцтой түвшинд хүргэж хориглосон шийдвэр гаргаж байгаа нь энэ юм. Үүнтэй холбоотойгоор Австрали улсын үндэсний агаарын тээвэрлэгч компаниуд олон улсын бүх нислэг болон дотоодын нислэгийнхээ 60 хувийг цуцалж байгаагаа мэдэгджээ. Ингэхдээ гуравдугаар сарын сүүлээр нислэгүүдээ цуцалж эхлэх бөгөөд тавдугаар сарыг дуустал олон улсын бүх нислэгийг үйлдэхгүй гэсэн байна.

Мөн Канадын “Аir Canada” агаарын тээвэрлэгч компани олон улсын болон АНУ-ын чиглэлд хийх нислэгийн тоогоо аажмаар цуцалж, гуравдугаар сарын 31-нээс хойш маш цөөн тооны нислэг үйлдэнэ гэдгээ мэдэгдээд буй.

ХБНГУ-ын хувьд Засгийн газраас нь иргэддээ хандаж мэдэгдэл хийсэн байна. Мэдэгдэлдээ “Дэлхийн II дайнаас хойш манай улсад тулгарч байгаагүй хамгийн хүнд бэршээл, сорилт бидэнд тулгараад байна. Вирус дэлхий даяар тархаж, энхийн цагт улс орнууд хилээ хаахад хүрлээ. Энэ аюулт өвчний тархалтыг хумихад хүн нэг бүрийн оролцоо маш чухал” гээд халдварын үед мөрдүүлж буй хорио цээрийн дэглэмийг сайтар дагахыг иргэдээсээ хүсжээ.  Герман улс хилээ үндсэндээ хаасан бөгөөд Итали, Австри, Испани, Франц, Швейцар зэрэг улсаас хүлээж авах агаарын тээврийн нислэгүүдээ бүгдийг нь зогсоосон.

Европ тивийн хувьд Португали улс онц байдал зарлан, хорио цээрийн дэглэм тогтоосон. Итали улсад халдварын голомт хумигдаагүй хэвээр байгаа бөгөөд өнгөрсөн 24 цагийн дотор шинэ халдварын тохиолдлын тоо 4,207-оор, нас баралт 400 гаруйгаар нэмэгджээ. Мөн Испани, Герман, Франц зэрэг улсад шинэ тохиолдлын тоо өдөрт мянга, мянгаараа нэмэгдсээр байна.

Харин АНУ-ын 50 муж улсад халдвар бүртгэгдсэн. Тус улсын нутагт дэвсгэрт оношлогдож, бүртгэгдсэн тохиолдлын тоо 8,400 гаруй болсон бөгөөд улсын хэмжээнд онц байдал зарласан учир олон муж улс, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоогоод байна. Хамгийн сүүлд Колорадо муж бүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаагаа дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл хаах болжээ” гэв. Үргэлжлүүлэн “Дэлхийн маш олон улс Covid-19 халдварын улмаас сургууль, цэцэрлэгийнхээ үйл ажиллагааг хааж байгаа. Үүнтэй холбоотойгоор ЮНЕСКО-оос дэлхийн хэмжээнд нийт 849 сая хүүхэд сургууль завсардаад байгааг мэдээлсэн.

Маргаашаас буюу Баасан гарагаас Их Британи улс ч мөн тодорхойгүй хугацаагаар сургууль, цэцэрлэгийнхээ үйл ажиллагааг хаана гэдгээ Ерөнхий сайд нь зарласан. Энэ шийдвэрт нь дахиад нийт найман сая гаруй сурагч хамрагдаж байгаа юм. Ирландад мөн ялгаагүй ирэх Даваа гарагаас бүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хаах бөгөөд сурагчдын зуны амралт эхлэх хугацаа хүртэл нэг мөсөн хааж болзошгүй гэсэн мэдээллийг өгөөд байна” хэмээн нэмж хэлсэн юм.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан