У.Хүрэлсүх: Дараах гурван зарчим бол МАН-аас нэр дэвшигчдэд тавих үндсэн шалгуур байх болно
2020/03/24
Share |

Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх өчигдөр Бага хурлаа хааж хэлсэн үгэндээ 2020 онд тус намаас нэр дэвшүүлэх гурван шалгуурыг нэрлэжээ. Түүний хэлсэн үгийг товчлон хүргэе.

-Нэгдүгээрт, ёс зүйтэй хүнийг нэр дэвшүүлнэ. Эх орноо худалдахгүй, ард түмнээсээ урвахгүй, улсаасаа хулгай хийхгүй хүмүүсийг нэр дэвшүүлнэ.

-Хоёрдугаарт, итгэлтэй хүнийг нэр дэвшүүлнэ. Улстөрд баг болж тоглоход итгэл хамгийн чухал. Сонгуулиар бид багийн тоглолт хийнэ. Хөлбөмбөг, сагсан бөмбөгийн спортод багийн бүх гишүүн зэрэг талбайд гарч тоглодоггүй. Тэрэнтэй адил бидний зарим нөхөд маань энэ сонгуулиар талбайд гарахгүй, сэлгээнд сууж таарна.

-Гуравдугаарт, ажил, амьдралын туршлагатай хүнийг нэр дэвшүүлнэ. Өнөөдөр бид Бага хурлаа цахимаар хийгээд сонгуульд дангаараа оролцоно, ачааг дангаараа үүрнэ, хожмын хариуцлагыг дангаараа хүлээнэ, хэнтэй ч хуваалцахгүй гэж шийдэж байна. Бид ард түмнийхээ нэрлэсэнээр “Ах нам” шиг байх нь МАН-ын үүрэг. Тийм учраас хамтран зүтгэгчдийнхээ нас, намбаас гадна тэр хүний ажил, амьдралын туршлагыг хүндэтгэж, тэндээс суралцаж явахыг залуустаа хэлье. Энэ гурван зарчим бол МАН-аас 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдэд тавих үндсэн шалгуур. МАН-д өнөөдөр бүлэглэл, талцал байхгүй гэдгийг би албан ёсоор энэ индэр дээрээс хэлье. Бид үзэл бодол, ажил хэрэг, арга барил дээрээ маргаж, зөрчилдөж, бас хариуцлага тооцож чаддаг дотоод ардчилалтай нам. Гэхдээ МАН хэзээ ч улсаа нураах, намаа тараах хэмжээнд зөрчилддөггүй, нэгдэж чаддаг.

Төрийн сонгууль хуулийн хугацаандаа шударга болно гэдэгт итгэлтэй байна. МАН ч амжилттай оролцох ёстой. Амжилттай оролцох нь ганц МАН-ын зорилго биш, Улаанбаатарын утааг эрс бууруулж байгаа ажлаа гүйцээх, бензинийн үйлдвэрээ ашиглалтад оруулах, хоёр хөрштэйгөө тохирсоны дагуу хийн хоолойг Монголоор дайруулах ажлаа дуусгах, 2016 онд дампуурах дөхсөн эдийн засгаа босгож ирсэн өнөөдрийн амжилтаа ахиулах гээд ард түмний захиас, хүлээлт олон.    

Эцэст нь, төрийн сонгуульд намууд оролцоно. Намын ажил тусдаа, Засгийн газрын ажил тусдаа явна гэдгийг хэлье. Засгийн газрын хувьд өнөөдөр дэлхийн нийтийн цар тахал болсон коронавирусийн халдвараас нэгд иргэдээ, хоёрт эдийн засгаа аль болох боломжит хувилбараар хамгаалж үлдэх л гол ажил болж байна. Засгийн газар, Улсын онцгой комисс бүх төвшинд, боломжит бүх арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг хэлье. Зарим нам, хувь улстөрчийн зүгээс гадаадад байгаа Монгол иргэдээ авчирсныг буруутгаж, “өвчин авчирлаа” гэж мэдэгдсэн. Засгийн газар ийм улс төрөөс айхгүй, хэрэгжүүлж байгаа бодлогоо зогсоохгүй ээ. Хүнд хэцүү байтугай энх цагт монгол морь хүртэл эх нутгаа гэдэг юм. Тийм учраас эх орноо гэж байгаа монгол хүн бүрээ эх оронд нь авчрахын төлөө Засгийн газар ажиллах болно” гэжээ.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан