Үйл явдал

110 кг дэрэвгэр жиргэрүү гэх ургамлын үрийг хилээр гаргахыг завджээ

Замын-Үүд дэх Гаалийн хяналтын бүсийн гарах чиглэлд энэ сарын 06-нд жолооч, Монгол улсын иргэн Г өөрийн унаж явсан VOLVO маркийн ачааны автомашины чиргүүлийн хананд 110 кг нэр нь үл мэдэгдэх ургамлын үр гэх зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэжээ.

Түүнийг гаалийн хяналт шалгалтаар илрүүлсэн байна.

Тухайн ургамлын үр нь Гаалийн Төв лаборторийн энэ сарын 24-ны өдрийн шинжилгээний дүгнэлтээр дэрэвгэр жиргэрүү гэх ургамлын үр гэж тогтоогдсон байна. Иймд гэмт хэргийн шинжтэй хэмээн  цагдаагийн байгууллагад харъяаллын дагуу шилжүүллээ гэж ГЕГ-аас мэдээлэв.

Сэтгэгдэл бичих

Энд дарж сэтгэгдэл бичих