Засгийн газар

Хүүхдийн мөнгийг 100 мянгад хүргэж, зорилтот бүлэгт дэмжлэг үзүүлэхээр боллоо

Ерөнхий сайд У.Хүрэлсүх цаг үеийн асуудлаар ард түмэндээ хандан мэдээлэл хийж байна. Цар тахлаас үүдэлтэйгээр нийгэм, эдийн засагт авч хэрэгжүүлэхээр болсон шийдвэрийг сайд нарын хамт танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх:  “Коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөөллийг буруулах хууль батлагдаад төрийн мэдээлэлд хэвлэгдсэн. Нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст дэмжлэг үзүүлэх тогтоол гаргалаа. Төвсийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний турхай тогтоол Хоёр тогтоол баталсан. Энэ хүрээнд авч хэрэгжүүлэхээр болсон шийдвэрийг танилцуулъя.

  1. 0-18 насны хүүхэд бүрт олгох хүүхдийн мөнгийг дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн. Дөрөвдүгээр сард өгсөн 30 мянган төгрөг дээр нэмж 70 мянган төгрөгийг ойрын хоёр хоногт  олгоно. Нийт 547 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Дөрвөн хүүхэдтэй айл сар бүхэн 400 мянган төгрөг авна гэсэн үг.
  2. Бага орлоготой өрхийн иргэдэд сар бүр 16 мянган төгрөг олгодог байсныг 32 мянга болголоо. Насанд хүрсэн 122.3 мянган хүн байгаа. Хүүхдэд 8000 төгрөг олгодог байсныг 16 мянган төгрөг болгон хоёр дахин нэмэгдүүлсэн. Тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл үргэлжилнэ.
  3. Нийгмийн халамжийн тэтгэвэр авдаг өндөр настай 3600 хүн байна. Энэ хүмүүс сард 188000 төгрөг авдаг. Үүн дээр сар бүр 100 мянган төгрөг нэмж олгоно. Хөгжлийн бэрхшээлтэй-42500, одой-116, өнчин хүүхэд-16500, өрх толгойлсон эцэг, эхэд мөн 100 мянган төгрөг нэмж олгоно. Нийт 31.3 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай.
  4. Малчин өрхүүдэд ноолуурын урамшуулал кг тутам 20 мянган төгрөг олгоно.