Дэлхийд

Цагаан ордонд коронавирус тархаж, ажилтнууд нь амны хаалт зүүж эхэлжээ

АНУ-ын ерөнхийлөгчийн ажиллаж, амьдардаг Цагаан ордонд сүүлийн хоёр өдөр дараалан коронавирусийн халдвар тээгч илэрчээ. Тухайлбал, Ерөнхийлөгч Трампын хувийн туслахаас коронавирусийн халдвар илэрсэн бол АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнсийн хэвлэлийн төлөөлөгч Кэти Миллерийн шинжилгээний хариу эерэг гарч, халдвар авсан нь тогтоогдоод байна.

Ерөнхийлөгч Трампын туслахаас нь халдвар илэрсний дараа Цагаан ордны ажилчид амны хаалтыг бүгдээрээ зүүж эхэлжээ.

Цагаан ордны албаныхны мэдээлснээр Дональд Трамп болон Майк Пэнс нарыг өдөр бүр шинжилгээнд оруулж, халдвар авсан эсэхийг нь шалгаж байгаа гэнэ. Өнөөдрийн байдлаар АНУ-д коронавирусийн халдварын 1,279,546 тохиолдол бүртгэгдэж, 76,706 өвчтөн нас барсан бөгөөд дэлхийд хамгийн муу үзүүлэлт хэмээн олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.