Технологи

Airpod чихэвч хорт хавдар үүсгэх эрсдэлтэй

Apple компанийн үйлдвэрлэдэг Airpod буюу утасгүй чихэвч технологийн хорхойтнуудын хувьд зайлшгүй худалдан авах төхөөрөмж болсон. 2020 он гарснаас хойш уг бүтээгдэхүүн дэлхий даяар 28 сая ширхэг борлуулагдсан байдаг. Тэгвэл утасгүй чихэвчээс ялгарч буй цахилгаан соронзон долгионоос болж хорт хавдар үүсэх эрсдэлтэйг эрдэмтэд судалжээ. НҮБ болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад 250 эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн баг Airpod болон үүнтэй төстэй чихэвч, бусад утасгүй төхөөрөмжүүдээс үүсэх эрсдэл, стандартын шаардлагад санаа зовниж буйгаа илэрхийлж өргөдөл хүргүүлсэн байна.

Airpod болон бусад утасгүй төхөөрөмжүүд нь радио долгионы цахилгаан соронзон давтамжийн хууль эрхзүйн хязгаарлалтын стандартад тохирсон байдаг аж. Гэвч 250 эрдэмтэн, судлаач нарын судалснаар тус стандарт нь хэт сул хэмээн үзэж байгаа бөгөөд өргөдөлд одоо байгаа стандартыг бэхжүүлж, олон нийтэд радио долгионы эрсдэлийн талаар илүү сайн мэдээлэхийг шаардсан байна. Одоогийн байдлаар Apple компанийн зүгээс эрдэмтдийн судалгаа, өргөдөлд хараахан хариу өгөөгүй байгаа юм.