Орон нутаг

Увс нуур цөнгөө түрж эхэлжээ

Увс нуур нь Увс аймгийн зүүн хойд хэсэгт оршдог, Их нууруудын хотгорын хойд захад байх Монгол улсын хамгийн том нуур. Нуурын хойд үзүүр ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсад байрладаг. Олон мянган жилийн өмнө оршиж байсан асар том давст тэнгисийн үлдэгдэл гэлцдэг.

2003 онд Оросын Холбооны Улстай хамтран, Увс нуурын сав гэдэг нэрээр “…Төв Азийн хамгийн том хөндөгдөөгүй усны хагалбар, дэлхийн түүхэнд тод ул мөр үлдээсэн нүүдэлчид Хүннү, Түрэг, Скифүүдийн уугуул нутаг болох Увс нуурын сав нь байгалийн үзэмж төгсөөс гадна 40000 гаруй археологийн дурсгалуудыг агуулдаг билээ…” хэмээн ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлжээ.

Увс нуур 10 дугаар сараас 5 дугаар сар хүртэл хөлдөж, 5 дугаар сард цөнгөө түрдэг.