Сонгууль 2020

Нэр дэвшигчдийн баримт бичгийг энэ сарын 21-ний өдрийг дуустал хүлээн авна

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцож байгаа нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдийн баримт бичиг хүлээн авах ажил хуулийн дагуу 5 дугаар сарын 17-ны өдрийн 9.00 цагаас эхэлсэн.

Сонгуулийн ерөнхий хорооны даргын захирамжаар байгуулагдсан сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авч, нягтлан шалгах үүрэг бүхий Ажлын хэсэг сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хуулийн хугацаанд буюу 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийг дуустал хүлээн авна.

Ажлын хэсэг нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авснаас хойш 5 хоногт багтаан нэр дэвшигчдийн ирүүлсэн  баримт бичиг хуулийн шаардлага хангаж байгаа эсэхийг нэг бүрчлэн нягтлан шалгаж, дүнг Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанд танилцуулах юм.