Бусад

БНСУ руу виз мэдүүлэх журамд өөрчлөлт оржээ

БНСУ-аас Монгол улсад суух Элчин сайдын яам 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс визний журамд өөрчлөлт орууслныг албан ёсны цахим хуудастаа байршуулсан байна.

Тус улс руу виз мэдүүлэх иргэд шинэчилсэн журамтай  энд дарж танилцаарай  

Мөн БНСУ-д суралцах оюутнуудыг улсын хилээр нэвтрүүлэх асуудлаар БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас дараах мэдээллийг албан ёсоор гаргасан байна.

1. Гадаадын иргэний оршин суух үнэмлэх нь хүчинтэй, танхимын сургалт хэвийн явагдаж байгаа их, дээд сургуульд суралцагч (хэлний бэлтгэл, бакалавр, магистр, доктор)-ийг БНСУ-ын хилээр нэвтрүүлнэ.

2. Гадаадын иргэний оршин суух үнэмлэх нь хүчинтэй боловч танхимын сургалт явагдаагүй, цахим хэлбэрээр хичээллэж байгаа их, дээд сургуульд суралцагч (хэлний бэлтгэл, бакалавр, магистр, доктор)-ийг БНСУ-ын хилээр нэвтрүүлэхгүй буцаах болно.

Нислэгийн тийз худалдан авсан оюутны зорчигчийн мэдээлэл, сургуулийн хичээллэх хэлбэрийг нягтлах явцад тухайн сургууль цахимаар хичээллэж буй нь тогтоогдвол зорчигчийн тийзийг хүчингүй болгож, нислэгт суулгахгүй болохыг анхаарна уу.

БНСУ-ын ЭСЯ-ны олгож буй визийн төрөл, цар тахлын улмаас тавигдаж буй хоригийн жагсаалтыг ЭНД дарж харна уу.