Нийслэл

Шатахууны үнэ дахин 100-250 төгрөгөөр буурна

Шатахууны үнийг дахин литр тутамд 100-250 төгрөгөөр буурлахаар болжээ. Учир нь ковид-19 халдварт өвчний тархалттай холбоотойгоор Дэлхийн зах зээл дээрх үнэ дахин буурсан үзүүлэлттэй байна.

Манай улсад өнгөрөгч 4 сарын 11-нээс шатахууны үнийг 300 төгрөгөөр бууруулж 1450 төгрөгт хүргэсэн. Тодруулбал, 1, 2 сард АИ-92 тонн нь Дэлхийн зах зээл дээр 600 доллар байсан. Гурван сард тонн тутамдаа 58 доллар буурсан. Дөрвөн сард тонн тутамдаа дахин 209 ам доллароор хямдарсан үнээр манай улсад нийлүүлэгдсэн. Ийнхүү нэг тонн АИ-92 360 ам доллароор орж ирсэн байдаг.  Одоо 1450-1500 хооронд Улаанбаатар хотын хэмжээнд зарагдаж байгаа бөгөөд он гарснаас хойш нийтдээ 400 орчим төгрөгөөр буурсан юм. Өнөөдрөөс эхлэн бүх шатахуун импортлогчид үнээ дахин бууруулахаар болжээ.