Технологи

Ариутгагч төхөөрөмжтэй робот бүтээжээ

ОХУ-ын робот зохион бүтээдэг “Аврора” компани  “Жуниор” роботын хоёр дахь загварт шүршигч байрлуулсан роботыг туршиж үзжээ.

Энэ нь аюулгүй байдал, эмч нарын болон бусад ажилчдын эрүүл мэндийг баталгаажуулах боломжтой энгийн ариутгах аргын шинэчилсэн хувилбар гэнэ.

Мэргэжилтнүүд “Жуниор” системийн роботод гинжин дугуйтай  платформыг  туршсан байна. Компанийн зүгээс мэдэгдсэнээр   шатаар өгсөх, бусад саад бэрхшээлийг давах чадвартай зэрэг  давуу талтай, 50 кг ачаа даах чадвартай учраас ариутгагч шингэнтэй том савнууд авч явах боломжтой юм байна.

Мөн роботын зай нь цэнэгээ хоёр цаг барьдаг аж.

<iframe width=&#8221;560″ height=&#8221;315″ src=&#8221;https://www.youtube.com/embed/T0JuNc3Bj-4″ frameborder=&#8221;0″ allow=&#8221;accelerometer; autoplay; encrypted-media; gyroscope; picture-in-picture&#8221; allowfullscreen></iframe>