Дэлхийд

Дэлхийн хамгийн ядуу Монгол улс, Агуу их Орос улсад тусламж үзүүлж байна гэжээ

Коронавирусийн хамгийн том голомтот бүсийн нэг болоод буй ОХУ-ын ард иргэдэд нэг сая ам.долларын мах, махан бүтээгдэхүүний тусламж үзүүлэх болсноо УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-аас Монголд суугаа Элчин сайд Искандер Азизовыг хүлээн авч уулзах үеэрээ мэдэгдэж, “Бидний энэ бяцхан тусламж ОХУ-ын коронавирустэй хийж байгаа тэмцэлд бага ч гэсэн тус дэм болно гэдэгт найдаж байна” гэж хэлсэн билээ.

Гэвч Монголын ард түмний чин сэтгэлийн бэлэг оросын зарим иргэдийг Ерөнхийлөгч В.Путиныг шүүмжлэх бай болгоод байна.

Тухайлбал, ОХУ-ын сэтгүүлч, блоггер Светлана Герасимов “Монгол Улс хүмүүнлэгийн тусламжаар сая долларын үнэтэй мах, махан бүтээгдэхүүнийг ОХУ-д илгээхээр болж. Бид ямар өөр соёл иргэншил болохыг та бодоод үз. .

Твиттерт “Марина Голчанова” хаягтай өөр нэг хэрэглэгч “Монгол Улс нэг сая долларын өртөг бүхий мах, махан бүтээгдэхүүнийг ОХУ-д хүмүүнлэгийн тусламжаар илгээнэ гэнэ. ” хэмээн тавлан жиргэсэн нь тус улсад тренд болж байна.