Технологи

Тоёота компани анхны plug-in hybrid SUV загварын автомашинаа Японы зах зээлд гаргалаа

Тоёота компани RAV4 загварынхаа PHEV (Plug-in Hybrid Electric Vehicle) шинэ хувилбарыг Японы зах зээлд борлуулж эхэлжээ. Анх 1994 онд зах зээлд гарсан RAV4 нь “crossover SUV” ангиллын автомашинуудын анхдагч нь бөгөөд өнөөдрийг хүртэл зах зээлд тэргүүлж байна. RAV4-ын тав дахь үеийн загвар 2019 оны 4 сард зах зээлд гарсан.

PHEV хувилбар нь цахилгаан, шатахуун хосолсон хөдөлгүүртэйгээс гадна (225kW) батарейг нь ердийн цахилгааны эх үүсвэрт залган цэнэглэж болдогоороо онцлог бөгөөд нэг удаагийн шатахуун дүүргэлтээр нийт 1,300 км зам туулах чадвартай, зөвхөн батарейгаараа 95 хүртэл километр замыг туулна. Японы зах зээлд 4,690,000-аас 5,390,000 иений ($43,600-$50,100)  үнээр борлуулагдаж эхэллээ