Бусад

АНХААР: Нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтоо аваагүй иргэд…

НӨАТ-ын буцаан олголтыг 2020 онд улирал бүр олгохоор болсон. Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 20-ноос эхлэн иргэдийн данс руу шилжүүлж эхэлсэн бөгөөд зарим иргэдийн хувийн мэдээлэл зөрснөөс шалтгаалан буцаан олголтоо аваагүй байгаа ажээ.

Тэдгээр иргэд энэ сарын 20-ны дотор хувийн мэдээллээ залруулан, урамшуулал авах хүсэлтээ дахин баталгаажуулах шаардлагатай юм байна.

Энэ оноос эхлэн НӨАТ-ын буцаан олголтын хугацаанд өөрчлөлт оруулснаар,

  •     нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
  •     хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
  •     гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
  •     дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард багтаан иргэдийн бүртгэлтэй дансанд нь шилжүүлэхээр хуульчилсан юм.