Засгийн газар

Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг Оюутолгойд ажиллаж байна

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсэг яг одоо Оюутолгой зэс, алтны төслийн ил уурхайн үйл ажиллагаа болон далд уурхайн бүтээн байгуулалттын ажилтай танилцаж байгаа аж.

Сануулахад, “Туркойз Хилл” компани энэ оны эхний улирлын санхүүгийн мэдээллээ танилцуулахдаа Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтад  1.3-1.8 тэрбум ам.доллар буюу дунджаар 1.5 тэрбум ам.долларын санхүүжилт нэмж шаардагдахаар байгааг тодотгосон.  Мөн далд уурхайн үйл ажиллагаа эхлэхэд  21-30 сар шаардлагатай гэсэн юм. Түүнчлэн Оюутолгой төслийн хөрөнгө оруулагчийн хувиар далд уурхайн нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэх, урт хугацааны санхүүжилт татах асуудлаар “Рио Тинто”-той хэлэлцсэнээ  “Туркойз Хилл”-ийн гүйцэтгэх захирал Ульф Куелман мэдэгдсэн юм