Орон нутаг

УБ-Төв аймгийн чиглэлд болгоомжтой зорчихыг анхаарууллаа

Бороо их орсны улмаас Улаанбаатар-Төв аймгийн чиглэлийн замыг түр хаагаад байсан бол өнөөдөр 13.00 цагт нээв. Хүчтэй бороо, уулын ус бууснаас дээрх чиглэлийн замын далан сэтэрч нуржээ. Тиймээс Улаанбаатараас Төв аймгийн чиглэлийн замын хөдөлгөөнд оролцохдоо болгоомжтой зорчихыг ТЦА-наас анхааруулллаа.

Ирэх 7 хоногт ихэнх нутгаар бороо орж сэрүүсэх талаар цаг уурын албанаас мэдээлж байна.