Сонгууль 2020

СЕХ: Сонгогчдын ирцийн мэдээллийг 12:00, 17:00, 21:00 цагт мэдээлнэ

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт 07:00 цагт эхэллээ. Харин санал хураалтын үйл ажиллагаа 22:00 цагт дуусна.Сонгуулийн ерөнхий хорооноос сонгогчдын ирцийн мэдээллийг 12:00, 17:00, 21:00 цагт авч, олон нийтэд мэдээлнэ. Харин 22:00 цагаас хойш санал хураалтын дүн, ирцийн мэдээллийг дэлгэцээр орон даяар шууд дамжуулахаар ажиллаж байна.

Энэ удаагийн сонгуульд 13 нам, дөрвөн эвсэл болон бие даагч зэрэг нийт 606 нэр дэвшигч өрсөлдөж байна. Тэдний хамгийн өндөр санал авсан 76 нэр дэвшигч УИХ-ын гишүүнээр ажиллах эрхтэй болох юм.