Үйл явдал

Согтууруулах ундаа худалдсан аж ахуй нэгжийг 100 сая төгрөгөөр торгоно

Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн үйл ажиллагааны хэв журам сахиулах эргүүл хамгаалалтад цагдаагийн байгууллагын алба хаагч нар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна.

Энэ өдөр:

  • Согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах;
  • Соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах;
  • Гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллах зэрэг үйл ажиллагааг хориглоно.

Зөрчил үйлдсэн иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар бүлгийн 17.1.34-д зааснаар 10 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 100 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.