Сонгууль 2020

УИХ-д 13 эмэгтэй нэр дэвшигч сонгогдлоо

УИХ-ын найм дахь удаагийн ээлжит сонгуулийн дүн гарлаа. Сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулж 62 суудал авлаа. Үүнээс сонгуульд 13 эмэгтэй нэр дэвшигч ялалт байгуулсан байна. 2016 оны УИХ-ын сонгуулиар мөн л 13 эмэгтэй нэр дэвшигч сонгогдож билээ.  Ийнхүү өмнөх сонгуулийн түүх давтагдлаа.  Үүнээс 11 эмэгтэй нь МАН бол үлдсэн хоёр гишүүн нь Ардчилсан намаас нэр дэвшин сонгогдсон юм.  Үүнд:

-УИХ-ын сонгуулийн 3-р тойрог буюу Баянхонгор аймаг- Б.Адьяасүрэн /АН/

-УИХ-ын сонгуулийн 6-р тойрог буюу Дундговь, Говьсүмбэр аймаг- Г.Мөнхцэцэг /МАН/

-УИХ-ын сонгуулийн 9-р тойрог буюу Завхан аймаг- Б.Баярсайхан /МАН/

-УИХ-ын сонгуулийн 13-р тойрог буюу Сэлэнгэ аймаг- Ч.Ундрам /МАН/

-УИХ-ын сонгуулийн 13-р тойрог буюу Сэлэнгэ аймаг- Д.Өнөрболор /МАН/

-УИХ-ын сонгуулийн 22-р тойрог буюу Баянзүрх дүүрэг – Б.Саранчимэг /МАН/

-УИХ-ын сонгуулийн 23-р тойрог буюу Баянзүрх дүүрэг- Х.Булгантуяа /МАН/

-УИХ-ын сонгуулийн 24-р тойрог буюу Сүхбаатар дүүрэг- Ц.Мөнхцэцэг /МАН/

-УИХ-ын сонгуулийн 25-р тойрог буюу Чингэлтэй дүүрэг- М.Оюунчимэг /МАН/

-УИХ-ын сонгуулийн 26-р тойрог буюу Баянгол дүүрэг – С.Одонтуяа /АН/