Сонгууль 2020

Улсын хэмжээнд сонгуулийн ирц 73.64 хувь байлаа

Монгол Улс парламентын 8 дахь удаагийнхаа сонгуулийг өчигдөр явуулж, 22:00 цагт санал хураалт дууссан билээ.  Тэгвэл  СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн өнгөрсөн шөнө 01:30 цагаас мэдээлэл хийлээ. Тэрбээр “Одоогийн байдлаар 2070 хэсгээс 35-ынх нь хүлээгдэхээр байна. 29 тойргоос 15-ынх нь 100 хувь гараад байна. Үлдсэн 14 тойргийнх нь 80-90 гаруй хувьтай байгаа. 2, 3 хэсгийн санал л саатчихаад байж байна.  Яг одоо хуулийн дагуу сум, дүүргийн хэсэгт хяналтын тооллого хийх хэсгээ сонгоод хийж байгаа. 1000 гаруй хэсэгт хяналтын тооллого хийхээр болсон. Өглөө мэдээлэл өгнө. Хэдийгээр онцгой байдалд, бороо хуртай үед саналаа өгсөн ч 2000 оноос хойш тогтмол буугаад байсан ирцийг нэмэгдүүлж чадлаа” хэмээлээ.

Тэгвэл энэ жилийн сонгуулийн ирцийн талаар СЕХ-ны гишүүн Б.Баасандорж мэдээллээ. Энэ удаагийн сонгуульд 200624 мянган сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлснээс 1475675 нь саналаа өгч, ирц 73.64 хувьтай байлаа.

21 аймагт ирц хэдэн хувьтай байгаа талаарх мэдээлэл 

Тойрог Аймаг Хэсгийн тоо Нийт сонгогчийн тоо Санал өгсөн сонгогчдын тоо Санал өгсөн сонгогчийн хувь
1-р тойрог Архангай 105 61227  45469  74.26
2-р тойрог Баян-Өлгий 96 59594  49993  83.89
3-р тойрог Баянхонгор 105 56610 45318  80.05
4-р тойрог Булган 68 40896  29499 72.13
5-р тойрог Говь-Алтай 87 37474  28376  75.72
6-р тойрог Говьсүмбэр-Дундговь 55 40860  28066  68.69
7-р тойрог Дорнод 72 52236  36106 69.12
8-р тойрог Дорноговь 59 44674 31479 70.46
9-р тойрог Завхан 111 47397  37823 79.80
10-р тойрог Өвөрхангай 106 74420 53286 71.60
11-р тойрог Өмнөговь 61 44914 32098 71.47
12-р тойрог Сүхбаатар 64 40778  33052  81.05
13-р тойрог Сэлэнгэ 56 70420  49097  69.72
14-р тойрог Төв 96 61765  43827  70.96
15-р тойрог Увс 92 52178 43703  83.76
16-р тойрог Ховд 91 54343 42910  78.96
17-р тойрог Хөвсгөл 129 86124  62506  72.58
18-р тойрог Хэнтий 89 49656  35099  70.68
19-р тойрог Дархан-Уул 39 65195  45118  69.20
20-р тойрог Орхон 38 66830  45691  68.37

Улаанбаатар хотын 9 тойрогт ирц хэдэн хувьтай байгаа талаарх мэдээлэл

Тойрог Дүүрэг Хэсгийн тоо Нийт сонгогчдын тоо Санал өгсөн сонгогчийн тоо Санал өгсөн сонгогчийн хувь
21-р тойрог Багахангай, Багануур, Налайх  26 44617  32016  71.76
22-р тойрог Баянзүрх 47 110069  80697  73.31
23-р тойрог Баянзүрх 53 112148  78045  69.59
24-р тойрог Сүхбаатар 42 87043  64289  73.89
25-р тойрог Чингэлтэй 44 96838  69133  71.39
26-р тойрог Баянгол 77 135169  103789  76.78
27-р тойрог Сонгинохайрхан 43 84640  58233  68.80
28-р тойрог Сонгинохайрхан 59 111107  81923  73.73
29-р тойрог Хан-Уул 60 114747  89034  77.59
Нийслэлийн хэмжээнд 451 896378  657159  73.31
Улсын хэмжээнд 2070 2003969  1475675  73.64