Бусад

Казахстанаас ирсэн нэг иргэний гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, COVID-19 халдварыг илрүүлэх шинжилгээний хариунуудыг танилцууллаа.

Тэрээр 6-р сарынг 28-нд гурван лабораторид нийт 216 хүний сорьцод шинжилгээ хийхэд, 215-д нь коронавирус илрээгүй. Харин зургаадугаар сарын 10-нд Нур Султан-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний гурав дахь давтан шинжилгээн дээр коронавирус илэрлээ. Тухайн иргэнээс зургаадугаар сарын 10-нд эхний, 22-нд хоёр дахь, өчигдөр гурав дахь шинжилгээг хийхэд вирус илэрсэн байна. Тус онгоцоор ирсэн 10 хүнээс халдвар илэрсэн бөгөөд энэ удаагийнх 19 хоногийн дараа илэрч байна.

Нийт батлагдсан 220 тохиолдлоос 175 хүнийг эмчилж, эдгээсэн

Ингээд нийт батлагдсан тохиолдол 220 боллоо. Үүнээс 175 хүнийг эмчилж, эдгээсэн. Одоо эмчилгээнд 45 хүн байгаагийн биеийн байдлыг үнэлбэл 36 нь хөнгөн, 9 нь хүндэвтэр байгаа гэв.

 

COVID-19-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.06.29-НИЙ 11:00 ЦАГ

COVID-19-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.06.29-НИЙ 11:00 ЦАГ

Posted by Эрүүл Мэндийн Яам on Sunday, June 28, 2020