Үйл явдал

Ам зайлагч коронавирусийг 99.9 хувийг устгаж чадна

АНУ-ын Пеннсилвани мужийн Анагаах ухааны их сургуулийн эрдэмтэд эмчийн жоргүйгээр эмийн сангуудад зарагддаг хамар, ам зайлагч COVID-19 халдварын вирусийг устгах чадвартай эсэхийг судалжээ.

Ингэхдээ 30 секундээс хоёр минут хүртэл хугацаанд ам, хамраа тухайн уусмалаар зайлах үед вирусийн хэдэн хувийг устгаж байгаагаар нь харьцуулсан байна.

Судалгаагаар ам зайлагчаар 30 секундийн турш л амаа зайлахад вирусийг 99.9 хувийг устгаж чадсан үр дүн гарчээ.

Тиймээс эрдэмтэд гэрийн нөхцөлд ам, хамар зайлагч хэрэглэх нь коронавирусийг устгахад үр дүнтэй бөгөөд 30 секунд л хэрэглэхэд хангалттай гэж үзэж байна.