Нийслэл

Сурагчдын шинэ автобусуудыг сургуулиудад хүлээлгэн өгнө

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан 200 ширхэг автобусны эхний ээлжийг БНХАУ-аас оруулж иржээ. Сурагчдын автобус 54 суудалтай. Олон улсад батлагдсан хүүхдийн автобусны стандартад нийцсэн. Стандарт хангасан гэдэг нь хүүхдэд зориулсан сандалтай, зориулалтын бүснээс эхлээд бүх тоноглол нь хүүхдийн аюулгүй байдлын шаардлагыг өндөр зэрэглэлээр хангасан,  дизель хөдөлгүүртэй гэдгийг албаны хүн онцоллоо.

Мөн сурагчдад зориулсан автобусны нэг бүрийн үнэ 130 мянга орчим доллар бөгөөд тэд бүгдээрээ шинэ автобус юм байна.