Үйл явдал

Долоон дүүргийн 16 хороонд амьдарч, ажилладаг иргэд коронавирусийн халдвар авчээ

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нийслэл хотод гарсан өвчлөлүүдийг дүүрэг тус бүрээр нь танилцууллаа. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийт 54 халдварын тохиолдол батлагдаад байгаа. Халдвартай нь  батлагдсан иргэдийн гэрийн байршил өөр, өөр дүүрэгт байгаа хэдий ч янз бүрийн арга хэмжээнд батлагдсан тохиолдлуудтай хамт оролцсон гэлээ. Мөн үзвэр үзсэн, караокед орсон, батлагдсан тохиолдолтой хамт хооллосон, мөн мэргэжлийн ажлаа буюу бариа засал хийсэн гэх мэт хүмүүс халдвар авсан байна.

Халдвар гарсан дүүрэг, хороодыг танилцуулбал,

  • БЗД-ийн 4, 10 дугаар хороо /17 тохиолдол/
  • СБД-ийн 13, 16, 18  дугаар хороо /11 тохиолдол/
  • БГД-ийн 1, 4, 6, 18 дугаар хороо
  • СХД-ийн 7, 19 дүгээр хороо /11 тохиолдол/
  • ХУД-ийн 10, 16, 21 дүгээр хороо /5 тохиолдол/
  • Багануур дүүргийн 4 дүгээр хороо /1/
  • ЧД-ийн 19 дүгээр хороонд /9 тохиолдол/ амьдардаг, ажилладаг иргэд коронавирусийн халдварт өртсөн хэмээн мэдээлж байна.