Засгийн газар

Ц.Ганзориг: Улаанбаатарт ТЭГ зогсолт хийх шийдвэр гараагүй

Улаанбаатарт коронавирусийн халдвар нэмэгдэж байгаа тул  14 хоног 0 зогсолт хийх тухай мэдээлэл иргэдийн дунд гарч эхлээд байгаа.

Тэгвэл энэхүү мэдээллийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга,  УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг үгүйсгэлээ. Тодруулбал Нийслэлийг 2021 оны нэгдүгээр сарын 11-ний 06:00 цаг хүртэл бэлэн байдалд шилжүүлсэн. Энэ хугацааг сунгах эсэх тухай албан ёсны шийдвэр одоогоор гараагүй байна. УОК, Засгийн газар мэргэжлийн байгууллагын санал, дүгнэлтийг үндэслэж шийдвэр гаргадаг хэмээв. Мөн Эрүүл мэндийн яамнаас тэг зогсолт хийх санал гаргаагүйг ахлах шинжээч Д.Нарангэрэл өнөөдөр мэдээлсэн билээ.

Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусийн халдварын нийт батлагдсан тохиолдол 1,362 байгаагийн 889 нь эдгэрчээ.

Харин дотоодын халдвар 866-д хүрээд байна.