Засгийн газар

Энэ сарын 11-нд бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг бууруулна

Монгол Улсын Шадар сайдын Ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, хатуу хөл хорионы зэрэглэлийг бууруулахаар болжээ.

Засгийн газрын тогтоолын дагуу 2021 оны 1 дүгээр сарын 11-нд бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг бууруулах нь зүйтэй гэж үзлээ. Нийслэлийн Онцгой комисс ажиллах салбаруудын талаар хуралдах гэж байна. Өнөөдөр 19:00 цагаас олон нийтэд мэдээлэл өгнө.

Цаашид БЗД-ийн эмнэлэг /300 гаруй хүн халдвар авсан/ шиг том голомт гарахгүй бол хэсэгчилж хязгаарлалт хийх байдлаар халдварын хүрээг тогтоож, тандалт хийнэ. Жишээ нь БГД-ийн 5 болон 6-р хорооны 8,000 өрхийн 23 мянга орчим иргэнийг хязгаарлаж тандаж байгаа.

ААН-үүд иргэн бүр халдвар хамгааллын дэглэмийг ягштал барьж чадвал халдварын эрсдэлийг бага хохиролтой давж гарна гэж үзлээ хэмээн ЗГОНХХ-ийн дарга, УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээллээ.