Нийслэл

Шалган нэвтрүүлэх товчоодоор 1,308 зорчигч нэвтэрч, 1,138 зорчигч хотоос гарчээ

Улаанбаатар хотоос орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан хэвээр байна. Гэхдээ уг хязгаарлалтад буяны ажилтай, албан томилолт, хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгслийн ачаа тээвэрлэлт хамаарахгүй.

Дээрх зорилгын дагуу өчигдрийн 17:00 цагаас өнөөдрийн 06:00 цагийн хооронд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор нийт 761 тээврийн хэрэгслээр 1,308 зорчигч хот руу нэвтэрч, 666 тээврийн хэрэгслээр 1,138 зорчигч хотоос гарсан байна.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 82 ажилтан үүрэг гүйцэтгэжээ. Нийслэл хотын хэмжээнд гудамж замын хөдөлгөөн зохицуулалт хяналт шалгалтад 273 цэгт 597 албан хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.