Бусад

Шадар сайдын чиглэлийн дагуу БНСУ-аас иргэдээ татна

Манай улс 2021 оны нэгдүгээр сарын 15-нд БНСУ-аас 160 иргэнээ татан авсан. Тэгвэл Шадар сайдаас өгсөн чиглэлийн дагуу энэ долоо хоногийн Баасан гарагт/2021.01.22/ болон нэгдүгээр сарын 31-нд БНСУ руу тусгай үүргийн нислэг үйлдэж гадаадад байгаа иргэдээ татан авахаар болсон тухай ЗГХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг мэдээлэв.

Мөн ирэх хоёрдугаар сард үйлдэх тусгай үүргийн нислэгийн тогтмол хуваарь гаргахаар тусгаарлах байрыг бэлдсэн, хуваарь гарсан даруйд олон нийтэд мэдээлэх аж. Нислэгүүдийн зөвшөөрлийг тухайн улсуудаас авах бусад ажлууд хүлээгдэж байгаа юм байна.