Үйл явдал

Д.Нямхүү: Амаржсан эх болон түүний ар гэрийнхнээс уучлал гуйж байна

Нэгдүгээр төрөхөд амаржсан эхээс халдвар илэрсэн тул түүнийг өчигдөр орой ХӨСҮТ рүү шилжүүлсэн. Ингэхдээ амаржаад удаагүй эхийг өмссөн халад, нимгэн оймс, таабчиктай нь авч яваа нь иргэдийн бухимдлыг ихээхэн хүргэсэн.

Тиймээс өнөөдөр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү амаржсан эх болон түүний ар гэрийнхнээс уучлал гуйлаа. Тэрбээр “Өчигдөр амаржих газарт коронавирусийн халдвар гарсантай холбоотойгоор хүмүүсийг ХӨСҮТ рүү зөөх явцад алдаа дутагдал гарсан. Бид гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч, амаржсан эх болон түүний ар гэрээс нь уучлалт гуйсан. Мөн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулж дахин уучлалт хүсэж байна. Цаашид эмнэлэг хооронд хүмүүсийг зөөвөрлөж, тээвэрлэхдээ алдаа дутагдал гаргахгүй ажиллана гэдгээ хэлье хэмээв.