Засгийн газар

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн ОНЦЛОХ 10 ИШЛЭЛ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр 16:00 цагт Төрийн ордонд мэдээлэл хийж, танхимаа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж байгаагаа мэдэгдлээ.

Түүний хэлсэн үгнээс онцлох 10 ишлэлийг хүргэж байна.

  1. Төр засаг шат шатандаа хариуцлага, дэг журмаа сайжруулж, алдаа гарвал хариуцлагаа үүрч чаддаг байх ёстой.
  2. Төрийн нүд сэргэг, чих сонор байх ёстой. Тиймээс би ард түмнийхээ шаардлагыг хүлээн авч байна.
  3. Ёс зүйн хариуцлага хүлээх нь Монголын улс төрд оруулж ирж буй шинэ соёл
  4. Миний итгэж, хамтарч ажилласан Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг үймээн самуунд турхирч, санхүүжүүлж, иргэдийн жагсаалыг улс төржүүлсэн.
  5. Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг байдаг. Харамсалтай нь энэ ажлаа хийж чадахгүй байгаа учраас Ерөнхийлөгчтэй хариуцлага тооцох ёстой.
  6. Миний бие улстөрөөс явж байгаа биш, шударга шүүхтэй, АТГ нэг хүнээс хараат бус байхын төлөө зүтгэнэ.
  7. Хэн нэгэн хүнийг дуудаж, ял оноодог, өөрийнхөө өрсөлдөгчийг намнадаг, хуулийн байгууллагын дарга нарыг томилохдоо түрүүлж өргөдлийг нь авдаг Ерөнхийлөгчтэй байж болохгүй.
  8. Би ард түмнээ боддог. Улс төрийн үймээн самуунаас болж улс эх оронд минь эмх замбараагүй байдалд битгий хүрээсэй гэж бодож байна. Тиймээс огцорч байна.
  9. Улс орныхоо тогтвортой байдал, ард түмнийхээ амгалан тайван байдлыг бодож, цар тахлын хүнд үед улс төрийн үймээн самуун гарч, төр засаг үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болох вий гэдгээс сэргийлж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байна.
  10. Цар тахлын энэ хүнд үе улс төр хийгээд сууж байдаг цаг биш. Тиймээс шинэ Засгийн газрыг цаг алдалгүй байгуулж, төрийн ажлыг эмх цэгцтэй, дэг журамтай, залгамж чанартай явуулах нь чухал.