Бусад

АН-ын даргын сунгааны дэнчингийн мөнгө 93 сая төгрөг

Ардчилсан нам энэ сарын 28-нд шинэ даргаа бүх гишүүдийн санал асуулгаар сонгоно.

Одоогийн байдлаар 16 хүн намаа шинэчлэхээр нэр дэвшихээ илэрхийлж, материалаа өгөөд байгаа юм. Тэгвэл тус намын дотоод сонгуулийн хорооноос нэр дэвшигчдийн зардлын мөнгө болох 93 сая төгрөгийг өнөөдрийн 17.00 цаг гэхэд дотоод сонгуулийн хороонд шилжүүлэх ёстой гэжээ.

Иймээс нэр дэвшигчид тус бүр хандивын данс нээн, 93 сая төгрөг босгох ажиллагааг эхлүүлсэн байна.