Сонгууль 2020

МоАХ-ны гишүүд маргааш цалинтай жагсаал хийнэ гэв үү?

Шинээр батлагдан 2020 оны тавдугаар сарын 25-наас мөрдөгдөж эхэлсэн шинэ Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгчөөр ажиллах хүн нэг удаа 6 жилийн хугацаатай үүрэг гүйцэтгэнэ гэсэн заалт одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын дахин нэр дэвших боломжийг хязгаарлаад байгаа билээ.

Энэ үйл явдал сүүлийн өдрүүдэд улс төрийн маргаан дагуулсан гол сэдэв болж байна. Тодруулбал ҮХЦ-ийн гишүүн Ш.Цогтоо, Ц.Нанзаддорж нар Ерөнхийлөгч Х.Баттулгыг нэр дэвших эрхтэй гэх хуурамч мэдээллийг цахим сүлжээнд болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацуулав.

Цэцийн энэ үл ойлгогдох байдлын цаана Ерөнхийлөгчийн найруулга явж байгаа гэдгийг эх сурвалжууд мэдээлж байгаа бөгөөд илтэд Ерөнхийлөгчийн талд үйлчилсэн, худал мэдээлэл тараасан цэцийн гишүүн Ш.Цогтоо нь МоАХ-ны партизан, Ерөнхийлөгч Х.Баттулгын 100 хувь хамаарал бүхий хүн гэлцдэг. Түүний цэцийн гишүүний бүрэн эрх нь дуусаад 1,3 жил болж байгаа юм байна.

Ш.Цогтоогийн оронд цэцийн суудалд суух хүн ном ёсныхоо дарааллын дагуу томилогдох гээд хэлэлцүүлэгдэх шатандаа явж байгаа ч УИХ-аар хэлэлцэх процесс дээр Ерөнхийлөгчийн зүгээс гацаагаад байгаа гэх мэдээлэл бас бий. Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвшихийн тулд Ш.Цогтоог цэц  дээр үлдээж өөрт ашигтай шийдвэр гаргуулахын тулд орны хүнийг нь томилуулахгүй бүх арга хэмжээг авахыг даалгасан аж.

Хамгийн хачирхалтай нь УИХ-ын шийдвэрт хориг тавьж, УИХ-ын үйл ажиллагааг гацаах, цаашлаад маргааш МоАХ-ын гишүүдийг өдрийн 50 мянган төгрөгөөр цалинжуулж ордны зүүн, баруун хаалган дээр жагсаал зохион байгуулахаар төлөвлөсөн гэх мэдээлэл байна.

Үндэсний эв нэгдлийг илэрхийлэх учиртай Монгол төрийн тэргүүн эвдрүүлэн талцуулж, хавьтсан ойртсон болгоноо хоёр хуваах ажлыг гардан зохион байгуулж байгаа нь түүнийг Ерөнхийлөгч байх чадамжгүй гэдгийг харуулж байна.

Б.Сонор