Үйл явдал

Б.Ууганбаяр: Улаанбаатарт 266, орон нутагт 128 хүнээс халдвар илэрлээ

Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.01/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллээр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 20489 хүнд шинжилгээ хийхэд 394 хүнд коронавируст халдвар илэрч, Монгол Улсад нийт батлагдсан тохиолдлын тоо 8841 боллоо. 150 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарч, нийт эдгэрсэн хүний тоо 5070 болсон байна.

Шинээр батлагдсан тохиолдлууд нь бүгд дотоодод бүртгэгдсэн бөгөөд дотоодын кластер өвчлөлийн тоо 8304 болсон байна.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 266 нь Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт бүртгэгдэж, нийт өвчлөлийн тоо 7766 болсон байна.

Мөн коронавирусийн халдвар 16 аймагт голомтлон гарч, сүүлийн хоногт шинээр 128 хүнээс халдвар илэрсэн.

Хөдөө орон нутагт бүртгэгдсэн тохиолдол:

-Сэлэнгэ аймагт 8

-Дархан-Уул аймагт 5

-Орхон аймагт 19

-Дорноговь аймагт 11

-Архангай аймагт 6

-Завхан аймагт 3

-Төв аймагт 22

-Хөвсгөл аймагт 2

-Өвөрхангай аймагт 10

-Баянхонгор аймагт 10

-Ховд аймагт 13

-Булган аймагт 8

-Сүхбаатар аймагт 11 тохиолдол тус тус бүртгэгдсэн.

Иргэдэд амны хаалт зүүж, гараа угааж, ариутгах, хүн хоорондын зай барих, таваас дээш хүн нэг дор цуглахгүй байхыг зөвлөж байна” гэж мэдээлэв.