Үйл явдал

620 шинэ тохиолдол бүртгэгдсэний 503 нь Улаанбаатарт, 117 нь орон нутагт бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа "Сүүлийн 24 цагийн дотор 620 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Нийт батлагдсан тохиолдол 10218 болж байна. 503 нь Улаанбаатарт, 117 нь орон нутагт бүртгэгдлээ.

Ингэснээр дотоодын халдвар 9679,

Зөөвөрлөгдсөн тохиолдол 427,

Улаанбаатарын халдвар 8392,

Аймаг, орон нутгийн халдвар 1287 болж байна.

Сүүлийн 24 цагт 270 хүн эмнэлгээс гарсан байна. Эдгэрсэн хүний тоо 5649 боллоо.

Нийт 2107 хүн эмчлэгдэж байгаагаас 1822 нь хөнгөн, 225 нь хүндэвтэр,  51 нь хүнд, 9 нь маш хүнд байна" гэлээ.