Халуун сэдэв

Б.Баатархүү: Н.Түвшинбаярын биеийн байдал хэвийн гэж үзээд саатуулсан

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Улсын заан, МҮОХ-ын ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан цагдан хориод буй. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Н.Түвшинбаярыг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэхийг шүүхээр шийднэ. Цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн 11.1 гэдэг зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналаа прокурорт өнөөдөр хүргүүлсэн. Хэргийн талаар янз бүрийн батлагдаагүй мэдээлэл гарч байна.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага өөрөө энэ ажлыг хийнэ. Прокуророос зөвшөөрөл өгвөл бид мэдээлэл өгч болно. Н.Түвшинбаяртай холбоотой өмнөх зүйлүүдийн талаар мэдээлэл алга байна.

Тухайн үед эрүүл мэндийн байгууллагад үзүүлж, биеийн байдлыг хэвийн болгох ажиллагаа хийгдсэн. Биеийн байдал нь хэвийн болсон гэж үзээд саатуулсан.

Мөрдөн шалгах ажиллагаа, холбогдох гэрчүүдээс авсан мэдээллийн талаар хэлэх боломжгүй. Цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүйгээр холбогдох шалгалтын ажиллагаа явуулсан" гэлээ.