“Эрдэнэт” үйлдвэрийн сонин хачин...
2013/04/23
Share |

“Эрдэнэт” үйлдвэр  үе үеийн Засгийн газрын үед шахааны бизнесийн  талбар болсоор ирсэн гэдэгтэй хэн ч маргахгүй. Саяхан  Төрийн өмчийн хорооноос үйлдвэрийн агуулахад 10 тэрбумаар үнэлэгдэх сэлбэг, бараа, материал үхмэл байдалтай байгааг дуулгасан. Үйлдвэр өндөр үнээр бараа, материал авдаг гэсэн шүүмжлэлд ихээр өртсөн учраас худалдан авах нийт хөрөнгийг танасан байна. Энэ жилийн хувьд, “Эрдэнэт”-ийн үйлдвэрт 176 тэрбум төгрөгийн худалдан авалт хийх тооцоо гаргажээ. Үүнээс сүүлд нягталж үзээд 48 тэрбум төгрөгийн худалдан авалтын хөрөнгийг хассан байна. Тиймээс энэ жилдээ үйлдвэр үйл ажиллагаандаа зориулж 120-130 тэрбум төгрөгийн худалдан авалт хийхээр болж байгаа юм байна.

Дээрх 10 тэрбумын хэн ч хэрэглэхгүй барааг авахдаа хэрхэн, яаж ажилласныг нь ухаад үзвэл “Хитачи” фирмийн эксковаторыг дагалдах хэрэгслийнх нь хамтаар таван тэрбумаар авсан байх жишээтэй. Дэлхий дахинд уул уурхайн олборлолтыг хийхдээ цахилгаанаар ажилладаг машин механизмыг нэвтрүүлэн өндөр бүтээмжээр ажиллаж байхад “Хитачи” фирмийн шахаасаар авсан таван тэрбумын эксковатор нь их хэмжээний дизель түлшээр ажилладаг, сэлбэг хэрэгсэл нь олддоггүй, дэлхий дахинд бараг л ашиглагдахаа больсон, ажлын бүтээмж маш муутай, “Эрдэнэт”-ийнхэн бараг л ашигладаггүй шахам тоног төхөөрөмж байгаа юм. Нэг иймэрхүү маягаар тус үйлдвэрийн дарга, захирлаар ажиллаж байгаа хүмүүс төрийн  өмчит үйлдвэрийн компанийн мөнгөөр ах дүү, хамаатан садан, танил талаа  мөнгөжүүлэн, өөрсдийнхөө халаасыг түнтийлгэдэг байдал жишиг болон тогтжээ. Тус үйлдвэрээс мөнгө авдаг, эсвэл найдваргүй бараа, бүтээгдэхүүн шахдаг асуудал ганц үүгээр ч дуусахгүй олон бий.

Жишээ нь, Ч.Гантуяа захиралтай “Эн Си Крон” компани л гэхэд тус үйлдвэрт ган бөмбөлөг нийлүүлэх нэрийдлээр 2004, 2005 онуудад нийтдээ 300 орчим мянган доллар авсан, Н.Энхбаярын гар, хөл гэж нэрлэгддэг Ж.Мягмаржаргалын “Great Global International” ХХК 2008-2010 оныг хүртэл бүтэн гурван жил мөн л ган бөмбөлөг нийлүүлэх нэрийдлээр 500 гаруй мянган ам.доллар авсан, цаашлаад УИХ-ын гишүүн Ц.Дашдоржоор овоглодог “Монгол Тамхи СО” ХХК, Нийгмийн хамгааллын сайд асан Т.Гандигийн “Замбала” дэлгүүрээр олны танил болсон “Мөнх замбала” ХХК зэрэг компаниуд мөн л “Эрдэнэт” үйлдвэрт бараа, материал нийлүүлнэ хэмээн олон мянган долларыг аваад ор сураггүй болсон үйлдлийг баримтын хамтаар илрүүлээд байна. Энэ мэтчилэнгээр үе үеийн эрх мэдэлтнүүдийн шахааны бизнесийн талбар болсон “Эрдэнэт” үйлдвэрийг цаашдаа удирдлагын менежментээр өөрчлөн, ажиллаж чадахгүй бол жил болсон ч хамаагүй хугацаа харгалзахгүй сольж, шахааны бизнесийг болиулахаар Төрийн өмчийн хороо ажиллаж байгаа гэдгийг тус хорооны даргыг түр орлон гүйцэтгэгч Д.Цогтбаатар хэлсэн юм. Хамгийн гол нь ийм асуудлуудыг сөхөхөд тус үйлдвэрт ажиллаж байсан удирдлагууд татагдах нь тодорхой болж байгаа юм.

Иймээс бохир аргаар бизнес хийж гаршсан нөхдүүдийг эхнээс нь илрүүлж,хууль хяналтын байгууллага шударга үнэнийг нь тогтоон ахин хууль бус луйвар хийж буй явдалуудыг таслан зогсоох хэрэгтэй байна.

Б.Сонор

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
(46.161.9.31)
nIwGJ4 xnoccyssofki, [url=http://qtbesovdzmub.com/] qtbesovdzmub[/url], [link=http://vzwbxarshcgj.com/ ]vzwbxarshcgj[/link], http://oyjmdxizdqwp.com/
2016-11-21 03:44:20
(46.161.9.20)
wh0cd4687275 read more
2017-06-12 04:50:37
.:: Ажлын зар
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
  • Дараах ажлын байранд урьж байна
    Хөөсөнцөрийн үйлдвэрт ажиллах ажилтан Менежер- эрэгтэй удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай Тээврийн менежер- В ангилалтай, эрэгтэй Захиалгын менежер- В ангилалтай , эрэгтэй Мужаан Гагнуурчин С ангилалтай жолооч Авто кранист Е ангилалтай засварчин Ковшийн оператор Утас: 91140237
    2013-05-29
  • Ажил хайж байгаа хүн бүхэнд зориулав
    Та доорх линкрүү орж үзээд яах гэж? юуны төлөө? хэдий хэр хугацаанд амьдарлаа дээшлүүлэх гэж байгаа талаар сайн бодоод үзээрэй. http://bolomj6536.blog.gogo.mn/read/entry450724 Утас: 88019083 И-мэйл: bolomj.6536@yahoo.com
    2013-05-29
  • Хүнсний дэлгүүр, PUB зарна.
    25-р эмийн сан, Төмөр замын эмнэлэгийн зүүн талд байрлалтай, үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа хүнсний 6 нэрийн дэлгүүр, PUB-г компанитай нь хамт зарна. Бичиг баримт бүрэн. Утас: 91167237
    2013-05-21
  • Жолооч ажилд авна
    B, C, D ангилалтай Жолооч ажилд авна. Утас: 88118061 И-мэйл: hr_zolo@yahoo.com
    2013-05-21
  • Хөтлөгч редактор, эвлүүлэгч
    Хөтлөгч редактор, эвлүүлэгч ажилд авна. Мэргэжлээрээ 1-с дээш жил ажилласан байх шаардлагатай. Утас: 88118061 И-мэйл: hr_zolo@yahoo.com
    2013-05-21
  • Явган хүний хашлага байнга нийлүүлнэ
    Явган хүний замын даацын болон өнгөлгөөний хавтан, хашлага /брожур/ байнга нийлүүлнэ. Бид чанарыг эрхэмлэнэ. Утас: утас:99115893, 55150105
    2013-05-15
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан