Сүхбаатарчуудын амьдралд ахиц гарах нь...
2013/04/25
Share |

        Сүхбаатар аймаг бүтээн байгуулалтын оновчтой төлөвлөлт, зохицуулалт хийж иргэдийн тав тухтай амьдрах нөхцөл бололцоог хангасан хот болно.  2013 онд Сүхбаатар аймагт гурван том хорооллын эх суурь тавигдаж байгаа. Үүний дагуу 300 орчим айл дахин төлөвлөлтөнд орж, газар чөлөөлөлтөнд оржээ.

       Дээрх гурван хорооллын нэг нь болох “Эко” хорооллын зураг төсөл “100 мянган айл” хөтөлбөрийн хүрээнд хийгдээд явж байна. Мөн дэд бүтэц очих боломжгүй хэрнээ хүн ам нэлээд төвлөрсөн хорооллын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж, “Спорт цогцолбор” босгоно.

     Гурав дахь хорооллыг “Боловсрол” хороолол гэж нэрлэсэн байгаа. Тус хороололд орчин үеийн стандарт бүхий 960 хүүхдийн багтаамжтай сургууль, 200 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, мөн музей, номын сан гэх мэт бусад шаардлагатай үйлчилгээнүүдийг шинээр байгуулна.  Энэ хорооллын дэд бүтцийг нь БХБЯ-ны дэмжлэгтэйгээр улсын төсвөөс 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгөөр санхүүжүүлж байна.  Харин барилгын ажлыг  "Люкс вүүд Хаус” ХХК гүйцэтгэхээр болжээ.  

      Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 24-ний өдөр тус компанийн Гүйцэтгэх захирал С.Цогтсайхан болон аймгийн Засаг дарга Ж.Батсуурь нар хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Уг ёслолд УИХ-ын гишүүн М.Зоригт, БХБ-ын дэд сайд Г.Байгальмаа нар мөн оролцсон юм. “Манай орны цаг агаарын нөхцөлд тохиромжтой, орчин үеийн загвар хийцтэй 250 айлын хаус бүхий жишиг хотхоны төслийг 2013 оны гуравдугаар улиралд бүрэн дуусгахаар төлөвлөж байна.  Бид барилгын ажлыг гүйцэтгэх  компанийг тодруулахдаа Сүхбаатарын талбайд гарсан үзэсгэлэнд оролцож байгаа компаниудыг нэг бүрчлэн нарийвчлан судалсан. Эцэст нь  "Люкс вүүд Хаус” ХХК-ийг сонгож авсан.” хэмээн Засаг дарга Ж.Батсуурь ярив. Хааш хаашаа найман метр урттай, нийт 64 м2 талбайтай хаус нэг бүрийн өртөг 40 сая төгрөгт багтана.  Энэ нь зах зээлийн ханшаас харьцангуй доогуур үнэлэмж юм.   

       Гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр Сүхбаатар аймгаас УИХ-д сонгогдсон М.Зоригт гишүүн хэлэхдээ “Сүхбаатарчууд бид нийтээрээ “Нутагтаа сайхан амьдаръя” гэсэн үзэл санааг төлөвшүүлж чадсаны үр дүнд энэ бүхнийг хэрэгжүүлж байна.

      Хоёр сарын өмнө БХБ-ын сайд тэргүүтэй 200 гаруй хүн газар дээр нь очиж танилцсанаар дэд бүтцийг санхүүжүүлэх гэх мэт тодорхой асуудлууд шийдэгдсэн. Үүнээс гадна иргэдийн оролцоо маш чухал. Иргэд олон жил суурьшиж, идээшсэн  газраасаа холдох дургүй байдаг ч орон нутгийнхаа хөгжил, өөрсдийнхөө илүү тохь тухтай амьдралын төлөө энэ бүхнийг санал нэгтэйгээр шийдэж чаддаг. Зөвхөн Баруун-Урт гэлтгүй Баяндэлгэр, Эрдэнэцагаан гэх мэт бусад сумдад ч мөн адил барилгажилтын ажлыг эхлүүлээд байгаа”  гэв.

Ч.Ганбат

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан