НҮБ, түүний төрөлжсөн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа улам бэхжүүлнэ
2013/04/28
Share |

 УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр үдээс өмнө Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (АОХН)-ийн Сайд нарын VII Бага хуралд оролцож буй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга /ЕНБД/-ын орлогч, НҮБ-ын Женев дэх төвийн Ерөнхий захирал Кассим Жомарт Токаевыг Төрийн ордон дахь албан тасалгаандаа хүлээн авч уулзлаа.

        Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийнСайд нарын VII Бага хуралд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг төлөөлөн оролцож буйд ноён Кассим Жомарт Токаевт талархал илэрхийлэнгээ КазахстаныПарламентын Сенатын дарга асан, улс төрийн арвин туршлагатай (Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд асан), уламжлалт найрсаг харилцаат Казакстаны иргэнК.Токаевтай уулзан танилцаж байгаадаа баяртай байгаагаа мэдэгдлээ.

УИХ-ын дарга З.Энхболд Монгол Улс АОХН-ийг даргалах хугацаандаа ардчиллын боловсролын асуудлыг тэргүүлэх чиглэлээ болгон дэвшүүлсний дээр2012 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар хэлэлцүүлж батлуулсан “Ардчиллын төлөө боловсрол” тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр цаашид ч НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Тэрбээр бас Зүүн хойд Азид нөхцөл байдал ихээхэн хурцдаж буйдМонгол Улс сэтгэл зовниж, асуудлыг энхийн замаар шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахад бэлэн байгааг мэдэгдэж, Монгол Улс цөмийн зэвсэггүй статусаа цаашид ч бэхжүүлэх, ялангуяа эдийн засаг, хүрээлэн буй орчин, мэдээлэл, хүний аюулгүй байдал зэрэг асуудлаар НҮБ, цөмийн зэвсэг бүхий 5 гүрэн болон гишүүн бусад улстай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх эрмэлзэлтэй байгаагилэрхийллээ. Үүний сацуу УИХ-ын дарга Женевт явагддаг Зэвсэг Хураах Бага хурлын (ЗХБХ) үйл ажиллагааг мухардмал байдлаас гаргах талаар К.Токаевынгаргаж буй хүчин чармайлтыг дэмжиж байгаагаа дурдаад Монгол Улс хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалахад ихээхэн анхаарч, 2015 оны Хүний эрхийн зөвлөлийн сонгуульд нэрээ дэвшүүлж буйг ноён Токаевт дуулгалаа.

        УИХ-ын дарга уулзалтын явцад НҮБ-ын систем, төрөлжсөн байгууллагуудад монгол иргэдийг ажиллуулахад дэмжлэг хүсэхийн ялдамд Ерөнхий захирал К.Токаевын ажлыг Монгол Улс цаашид ч дэмжинэ хэмээн мэдэгдэв. Тэрбээр бас саяхан АНУ, Канадад айлчлах үеэрээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мунтай уулзахдаа ярилцсан зүйлээсээ далайд гарцгүй орнуудын асуудлыг онцлон дурдаж, дэлхийн 160 гаруй орон нэгдсэн НҮБ-ын Далайн эрхзүйн конвенци зохих ёсоор ажиллаж чадвал далайд гарцгүй Монгол зэрэг орнуудад учирдаг бэрхшээл ихээхэн хөнгөрөх учиртайг тэмдэглэв.

        Ноён К.Ж. Токаев ардчиллын түүхэн дэх томоохон үйл явдал болох энэхүү хуралд оролцож байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд өөрийг нь хүндэтгэн хүлээн авч уулзсанд УИХ-ын даргад талархлаа илэрхийлэв. Тэрбээр Монгол Улс ардчиллын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж, НҮБ, түүний төрөлжсөн байгууллагууд болон Олон улсын парламентын холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, цөмийн зэвсэггүй статусын төлөө санаачилгатай ажиллаж буйг НҮБ-ын зүгээс сайшаан дэмжиж, өндөр үнэлж байдгийг тэмдэглээд 2014 ондболох далайд гарцгүй орнуудын асуудлаарх НҮБ-ын Ерөнхий ассамблейн тусгай хурал болно хэмээн мэдэгдлээ гэж  УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан