Халуун сэдэв

С.Одонтуяа: Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-аас эхлүүлэх хэрэгтэй

Өнөөдөр УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа Монгол Улсын сонгуулийн системийг холимог тогтолцоотой болгохыг шаардан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүллээ.

Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой гэдэг дээр 20 гаруй улс төрийн нам, хүчин санал нэгээд байгаа. Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа сэтгүүлчдэд энэ сэдвээр мэдээлэл хийсэн юм.

Парламентад хэд хэдэн удаа сонгогдон ажиллаж байгаа улс төрчийн хувьд Монгол Улс өнөөдөр Үндсэн Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой гэсэн байр суурьтай байгаа гэдгээ тэрээр мэдээллийнхэнд онцоллоо.

Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах нь Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль гэсэн улс орны реформын чанартай хуулиудыг багцаар нь шийдвэрлэхэд чухал алхам болно. Гэхдээ нэмэлт өөрчлөлтийг яаралгүй, алдаа мадаггүй бусад бүх хуулиудтай багцаар нь шийдвэрлэсэн тохиолдолд илүү үр дүнд хүрнэ гэлээ.

Зарим улс төрийн хүчний зүгээс юуны түрүүнд Улс төрийн намын тухай хуулийн чухал гэдэг байр суурьтай байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Тэгэхээр эхлээд сонгуулийнхаа тогтолцоог өөрчилж байж дараа дараагийн том хуулиуд шийдэхгүй бол ямар ч үр дүн авчирч чадахгүй. Мөн өнөөдөр ОУ-ын байдал өдөр, сараар маш хурдацтай өөрчлөгдөж байна. Тиймээс Монгол улсад парламентын ардчилалыг бэхжүүлэх хэрэгтэй. Парламентын ардчилалыг баталгаажуулах хэрэгтэй. Олон намын тогтолцоог бий болгох ёстой. Хүчтэй сөрөг хүчинтэй байх ёстой. Олон намын олон ургальч үзэл байсан цагт өнөөдөр бид Монгол улс олон улсын тавцанд хүчтэй байх нөхцөл бүрдэнэ гэдгийг ч давхар тодотголоо.

Дашрамд дурдахад УИХ-ын гишүүн Т.Доржханд Сүхбаатарын талбайд гарч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал ярьж байгаа бол УИХ-ын гишүүн С.Одонтуяа УИХ-ын дотроос нь тэмцэх ёстой гэсэн байр суурьтай байгаа гэнэ.