Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Хөдөлмөрийн намын дарга Кейр Стармер 2021 оны 4 дүгээр сард сонгуулийн сурталчилгааны үеэр КОВИД-19 цар тахлын дэглэмийг зөрчиж, олон хүний бөөгнөрөл үүсгэж, шар айраг ууж буй бичлэг 2022 оны 5 дугаар сард дахин цацагдаж, шуугиан тарьж байна.
Харин цагдаагийн байгууллагаас тус үйл ажиллагааг КОВИД-19 цар тахлын эсрэг хууль зөрчсөн байх магадлалтай гэж үзэж, дахин шалгаж эхэлсэн . Тус улсад КОВИД-19 цар тахлын эсрэг “STEP 2” дүрэм 2022 оны 4 дүгээр сарын 12- ны өдрөөс эхлэн мөрдөгдсөн бөгөөд олон нийтийн газар бөөнөөр цуглахгүй байх, тус улсын иргэдийг гадагш аялалд явахыг хязгаарласан байна .
Хөдөлмөрийн намын зүгээс КОВИД-19 цар тахлын эсрэг арга хэмжээг зөрчөөгүй, уг уулзалт нь ажил хэргийн арга хэмжээ байсан гэдгийг нотлох баримттай гэж мэдэгдсэн. Соёлын сайд Крис Филп Хөдөлмөрийн намын удирдагчийг "уг үйлдлээ цэвэрлэхийн тулд цагдаад шахалт үзүүлэхийг оролдсон" гэж буруутгаж, "маш зохисгүй" үйлдэл гаргасан гэж үзжээ.
Консерватив намын зүгээс сөрөг хүчний удирдагч Ерөнхий сайд Борис Жонсон, Канцлер Риши Сунак нарыг Даунинг-стритийн арга хэмжээнд оролцсоных нь төлөө огцрохыг шаардсан бол Хөдөлмөрийн намын дарга Кейр Стармерыг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан тул "Давхар стандарт"-ыг хэрэгжүүлж байна гэж буруутгасан. Тэрээр тус үйл ажиллагааг нь КОВИД-19 цар тахлыг эсрэг арга хэмжээг зөрчсөн гэж дүгнэвэл ажлаа хүлээлгэн өгөхөд бэлэн хэмээн Хөдөлмөрийн намын дарга Кейр Стармер мэдэгдсэн .
Буруу зүйл хийсэн л бол зоригтойгоор дуугарч, хариуцлага хүлээдэг жишэг нь тус улсын хууль тогтоох байгууллагын гишүүдийн ёс зүй өндөр түвшин байгааг харуулж байна.
Сэтгэгдэл бичих